Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»АН-ын “барцадтай” нэр дэвшигчид
Мэдээ

АН-ын “барцадтай” нэр дэвшигчид

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/11/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардчилсан нам орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулав. Тэдний дотор 2020 оны сонгуульд өвдөг шороодогсод, цагтаа Эрдэнэтийнхнийг луйвардаж явсан Д.Алтанхуяг гээд зүсэн зүйл нь бүрдсэн нэр дэвшигчид олон байна. Тухайлбал, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваагийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг дарга байхаасаа хэл аманд өртөж, олны анхааралд орсон нэгэн.

Дүүргийнхээ ажилтныг зодсон, дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа олон асуудалд холбогдсон ч Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөөрөө ажилд авсан. Ийн тэрбээр Ерөнхийлөгчид зөвлөж байгаад 2020 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон. Баянзүрхийн Пүрэвдаваа үнэхээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй байсан бол 2020 онд баянзүрхчүүд итгэл хүлээлгэж, түүнийг УИХ-ын гишүүн болгох байлаа. Гэвч тэрбээр дахин Баянзүрх дүүргээс илтгэл хүлээхийн тулд орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр болов.

Налайх дүүрэгт Эрдэнэтийн иргэдийн луйвардаж, хэдэн жил луйврын хэргээ цэгцэлж чадахгүй явсан Д.Алтанхуягийг нэр дэвшүүлжээ. Орхон аймгийн иргэн Д.Алтанхуяг нь 10 жилийн өмнө 24500 иргэнээс 600 сая төгрөг босгож хуурамч хувьцаа гаргаж хууль бус компани байгуулан ард түмнийг залилсан хэрэгтэй. Энэ асуудал өнөөдөр ч шийдэгдээгүй, хохирсон иргэд нь ч өнөөдөр асуудлаа шийдүүлэхийг хүлээсээр байгаа.

НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Батцогтын хувьд 2020 оны сонгуульд АН-ын гишүүн З.Энхболдтой зуузай холбон Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хийсэн ажил, өөрийн гэсэн автортой болчхоор зүйл хийгээгүйг нь баянзүрхчүүд гадарлахын хувьд түүнд итгэл үзүүлээгүй. Гэвч тэрбээр дахин орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байгаа нь энэ.

Тэднээс гадна УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байсан М.Тулгат дахин орон нутгийн сонгуулиар өрсөлдөхөөр болжээ. М.Тулгатын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Улс төрийн хүрээнд түүнийг “АПУ”-ийн хүн гэж тодотгодог. Тус компанийн банк бус байгууллагуудын үйл ажиллагааг хариуцдаг гэх яриа ч бий. Гэхдээ бас түүнийг З.Энхболдтой хамаатуулдаг. Түүнийг З.Энхболдын хамаарал бүхий гэгддэг “Хишиг арвин индустриал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашдаг гэх яриа ч бий. Хэний хамаарал байхаас үл хамаараад 2020 оны сонгуульд өвдөг шороодсон хэрнээ дахин нэр дэвшиж байгаа нь ялагдал, ёс зүйн этикгүй гэж тодорхойлж болохоор.

Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг шинжихэд ийм. Гэхдээ АН МАХН, ШИНЭ намуудтай эвссэн учраас тэдний нэр дэвшигчдийг энэ удаад онцлоогүй гэдгийг тодотгоё. Улс төрийн соёл, ёс зүй, АН-ын шинэчлэлийн төлөө гэгддэг эдгээр залуус эхлээд өөрсдийнхөө ёс зүйг нэг анхаараад үзэхэд гэмгүй л болов уу.

zaluu.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.