Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Үүрэг гүйцэтгэгчтэй, “үүрэггүй” нам
Мэдээ

Үүрэг гүйцэтгэгчтэй, “үүрэггүй” нам

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улс төрийн хүрээний хамгийн халуун сэдэв бол орон нутгийн сонгууль. Энэ удаагийн сонгуульд хэн ялалт байгуулах вэ гэдэг нь нэр дэвшигчдээс ихээхэн хамаарна. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ялагдахаа зарлачхав.

Угаас намын удирдлага нь үүрэг гүйцэтгэдэг, дээрээс нь нэр дэвшигчдээ нам дотроосоо гэхээс илүү эрээвэр хураавар хүмүүс цуглуулж, МАХН, ШИНЭ намуудтай эвсч байгаа нь өөрөө ялагдлын эхлэл юм.

2016 оны ялагдлын дараа АН дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн процесс өрнүүлсэн. Гэвч АН шинэчлэгдсэн эсэхэд 2016 оны сонгууль дүн тавьсан учраас намын удирдлага нь ажлаа өгөөд буй. 2020 оны сонгуулийн өмнө АН шинэ удирдлагатай, шинэ бүтцээр орон нутгийн сонгуульд оролцох болов уу гэсэн хүлээлт ардчилалд хайртай, дэмждэг сонгогч түмний хүлээлт байсан. Гэвч АН дотооддоо үл ойлголцож, намын даргын сунгаагаа ч хийж чадалгүй орон нутгийн сонгуульд үүрэг гүйцэтгэгч удирдлагатай орж байна. Үүнтэй адил нийслэлийн АН ч мөн үүрэг гүйцэтгэгчээр толгойлуулж сонгуульд орж байна. Энэ нь өөрөө АН-ын дотоод тэмцэл, талцал нэг талд шийдэгдээгүйн илрэл юм.

Тиймээс ч орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгчийн “захиас”-ын дагуу МАХН, ШИНЭ намуудтай нэгдэв. Өнгөрсөн парламентын үед намынхаа эсрэг ажиллаж, намаа УИХ-д бүлэг ч үгүй болгож, өөрөө шинээр нам байгуулан өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нарын намтай эвсч байгаа нь АН нэгдмэл биш болсон гэдгийг илтгэнэ. Түүгээр зогсохгүй коммунист гэж хэлж болох зөвхөн нэг л удирдагчтай, нэг л хүний эрх ашгийн төлөө тэмцдэг МАХН-тай нэгдэж, сонгуульд нэр дэвшигчдээ хамт тодруулж байгаа нь АН-ын задралыг илүү тодотгож буй. Энэ бүхнээс харахад Ардчилсан нам өнөөдөр яг хэний нам, хэний ардчиллыг төлөөлж байгаа вэ, Ардчилсан нам яг ардчиллагчдын хүсдэг нам мөн үү гэдэг эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Монголын ардчлагчид, ардчиллыг дэмжигчдийн сонголтыг уландаа гишгэж, олон мянган ардчилсан намын жирийн гишүүдийн сонголт нь МАХН, ШИНЭ-тэй эвсч сонгуульд орохыг хүссэн гэхэд итгэх хүн үгүй биз ээ.

Тиймээс ч улс төрийн хүрээнд АН-ын нэр дэвшигчдийг тодруулахад Ерөнхийлөгч “гар бие” оролцсон, АН-ын одоогийн дарга нарын үүрэг гүйцэтгэгч болох Б.Пүрэвдаваа, Ц.Туваан нарыг Ерөнхийлөгчийн хүн гэж ярилцаж сууна. Тиймээс АН-аас ялалт, ардчиллын дуу хоолой, ардчиллаа аврах талаарх хүлээлт үүгээр дуусч байна гэхэд хилсдэхгүй болов уу.

zaluu.com

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.