Нисэхийн инженер гэхээсээ илүү англи хэлний багш, комедиан, подкаст хөтлөгч гэгддэг Б.Идэр-Одыг сонирхож шохоорхох бүсгүйчүүд олон. Одоог хүртэл эхнэр бүү хэл найз бүсгүйгүй тэрээр хүнтэй уулзаж амьдралаас мотивац авах дуртай гэнэ шүү.
Юм юмнаас тал бүрийн мэдлэгтэй гэж найзууддаа үнэлэгддэг тэрээр сүүлийн үед эртний эдлэл ихээхэн сонирхох болсон гэнэ. Мөн эртний эдлэлийн дэлгүүрийн эзэд, түүхчидтэй сонирхолтой яриа өрнүүлж түүнээсээ шинэ мэдлэг мэдээлэл өөртөө хураах дуртай болжээ.
Б.Идэр-Одын хувьд аливаа зүйлсийг харахдаа нэг өнцөгөөс биш олон өнцгөөс харах хандлагатай болж, хандлагаа өөрчил гэх үгсийг ойр дотны өөрийг нь сонсдог хүмүүст хэлдэг болжээ.