Нийтийн дууны ертөнцөд өөрийн дуу хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө тодорч яваа уран бүтээлч бол А.Түмэн-Өлзий. Завхан аймгаас гаралтай тэрээр Хөвсгөл нутагт хүн болж өссөн гэдэг.
Үеийнхэн дундаасаа галтай цогтой араншингаараа тодордог тэрээр найзынхаа хуримын гэрч болжээ. Хуримын гэрч болох саналыг маш хүндэтгэлтэй хүлээж авсан гэдгээ өөрийн цахим хуудаснаа зарлаж байсан юм.
А.Түмэн-Өлзийгийн хувьд оюутан байх үеэсээ уран бүтээл туурвиж олонд танигдсан. Үеийнхээсээ хожуу гэр бүл зохиож хөөрхөн охин төрүүлсэн. Гэвч түүний анхны амьдрал удаан үргэлжлээгүй ээ. Ямартаа ч сайхан дуучин бүсгүйдээ өрөөлийн хуримын гэрчээс өөрийн хуримын эзэн болохыг хүсэн ерөөе.