Монгол түмний хайр, төрийн их хүндлэлийг хүртсэн залуу уран бүтээлч МУГЖ дуучин Г.Ариунбаатар хувийн амьдралын хувьд азгүй ч гэмээр намтартай нэгэн. Тэрбээр өдгөө 32 настай ба аль хэдийнээ гурав дахь амьдралаа зохиогоод байгаа юм.
Түүний анхны сонголт эгчмэд бүсгүй байсан бол гурав дахь сонголт нь жүжигчин Б.Баярмаа болсон. Тэрээр Г.Ариунбаатарт жил дараалан хоёр хүү төрүүлж өгсөн.
Б.Баярмааг “Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хуримын сюрприз”, “Миний хайр” гэх мэт олон дэлгэцийн бүтээлд тун ч чадварлагаар дүр бүтээсэн эгэл даруухан жүжигчнийг Монголчууд андахгүй таних болсон.
Мөнгөлөг алдар нэртэй залуугийн цайг чанаж яваа жүжигчин Б.Баярмаа сүүлийн хэдэн сар сошиалд ихээхэн идэвхитэй байх болсон нь “туслахтай болсон”-той холбоотой гэсэн шүү.