Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөрөнгөлөг эрчүүдийг “олзолдог” бүсгүйчүүд
Папарацци

Хөрөнгөлөг эрчүүдийг “олзолдог” бүсгүйчүүд

coolНийтэлсэн: cool09/26/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мянга мянган жилийн түүхэнд гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд хөрөнгөлөг, мөнгөлөг эсхүл олны танил эрчүүдтэй ямар нэг байдлаар холбогдсон байдаг. Тэднээс олноо танигдсан бүсгүйчүүдийг тоймлон хүргэе.


Дуучин С.Сэрчмаа

Одоогоос 17-18 жилийн тэртээ “Хайрын дууч” гэгддэг дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж Баярт гэгч өвөрлөгч залуутай гэрлэн шуугиан тарьж байсан билээ.

Өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн өвөрлөгч эртэй сүр дуулиантай хурим найр хийж хөөрхөн охинтой болсон ч хосууд удалгүй хоёр тийш болсон. Түүнээс өмнө нь тэрээр “Казино” Байгалийн хүү Тэмүүлэнтэй 10 гаруй жил үерхэж, хамтран амьдарч байв.


Б.Мандухай

Н.Номтойбаярын гуравдахь гэргий гэгддэж явсан Б.Мандухай.

Царайлаг, нуруулаг бүсгүй тэрээр бага зэрэг европжуу төрхтэй, баргийн миссийг ч дагуулахааргүй. Харц булаам бүсгүйн хувьд өмнө нь “Хархорин” худалдааны төвийн боссын хүү Л.Цэгцбаатартай ханилж явсан, Ц.Амина гэх хөөрхөн охинтой нэгэн. Н.Номтойбаярт ихэр охид төрүүлж өгсөн ч эр нөхөр нь Кивигийн Агийг дагаад алга болсон. Б.Мандухай бүсгүй өдгөө Ерөнхийлөгч Х.Баттулгын том хүү Жавхлантай хамтран амьдарч байгаа.


Топ модель Д.Пүрэвсүрэн

Арван жилийн дунд сургуулийн сурагч байхаасаа “Алтны магнат” Мянганбаярын нялх амрагаар тодорч, хамтдаа таван жил амьдарсан.

Топ модель Пүүжээ Мянганбаяраас салснаас хойш Л.Цэгцбаатар, Н.Номтойбаяр нартай нэр холбогдож байсан. Харин өдгөө “Занаду майнс”-ийн Л.Ганбаяр гэх залуутай гэрлэж дэрсхэн гурван хүүхэд төрүүлсэн.


Ардын мисс Д.Ариунцэцэг

Топ модель Д.Пүрэвсүрэнгээс нөхрийг нь булаан, Хайрмаа гэх охин төрүүлж явсан тэрээр “Баян” Базраагийн гурван хүүхдийг төрүүлсэн.

Базраагийн Санзай дахь харшид нь хүүхдүүдээ өсгөж яваа Д.Ариунцэцэг анх “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Жаргалантай үерхэж байсан. Түүнийг “Эрэл”-ийнхэн бэрээ гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан.


Жүжигчин Б.Хулан

Нисгэгч залуутай эхлүүлсэн анхны амьдралдаа цэг тавьж, хөөрхөн охиноо аваад салсан гэгддэг жүжигчин Б.Хулан төд удалгүй өөрөөсөө 12 насаар ах баян өвөрлөгч эртэй ханилж байлаа.

Оюутан ахуй цагаас нь эхлэн өнөөг хүртэл өөрийг нь битүүхэндээ хайрлаж явсан гэх эр нөхрөө тэрбээр “Хайр халамж сайтай, хажууд нь байхад түшигтэй” хэмээн хэвлэлийнхэнд магтсан удаатай. Чамгүй хөрөнгөтэй эрийн энгэр түшсэн жүжигчин бүсгүй ч өдрөөс өдөрт өнгө зүс нэмж, С.Ренчинлхаа хүүгээ төрүүлээд удалгүй уран бүтээлдээ эргэж орсон.
Харамсалтай нь, жүжигчин бүсгүйн энэ сүрхий магтаал төдий л удаан үргэлжлээгүй. Үе мултарсан ахимаг насны нөхрөөсөө салаад охин, хүү хоёртойгоо амьдарч байна.

 

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.