Өнөөдөр хүнсээ авахаар Баянзүрх зах орлоо яахав арай хямдыг нь бодоод.
Манайх гэж айл 2014 оноос хойш л хүнсний хэрэгцээгээ энэ захаасаа хангаж байна.
Шинэ мах, шинэ ургацын монгол ногоо, Улаанбаатар гурил, СҮҮ ХХК-ийн сүү, БАЯН-гийн өндөг, мах импексийн зайдас, экспортын будаа гэх мэт авдгаа л авлаа. Би тийм сүрхий математикч хүн биш л дээ гэхдээ бага сага статистик баримт материалд тулгуурлан ажлаа хийх гэж оролддог.
Үүнтэй холбоотой ч юмуу мэдэхгүйээ надад нэг гар бичмэл байнаа. 2018, 2019, 2020 оны хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ. /Гэхдээ Баянзүрх захын үнэ шүү/.
Өмнө нь нэг их санаад ордоггүй байсан ч өнөөдөр авсан юм нэг л үнэтэй санагдаад. Ёртой юм шиг нойр ч хүрсэнгүй улс орны болох, болохгүй элдэв юм бодогдоод. Тэгэнгүүт шөнийн 3 цагт элдэв юм тэмдэглэдэг улаан дэвтрээ нээж үзэв. Яах аргагүй өнгөрсөн гурван жилийн дотор юмны үнэ дунджаар 25-35 хувиар өсчээ. Гэтэл чинь эсэргээрэ монголд ажлын байр багасч, төлдөг татварууд маань нэмэгджээ, бүх үйлчилгээний суурь хураамж бага сага нэмэгджээ, гэтэл иргэдийн орлого буурчээ, доллар өсчээ, улс өмнөх өрөө төлөөл, шинээр энэ тэндээс нэмж өр тавиал байжээ, ингээд байхаар чинь ард түмэн нь ЯДУУРЧ ТУЙЛДАХГҮЙ ч яахав дээ. Над шиг тэнэг хүн хүртэл бодож ойлгоод итгэлээ. Гэтэл нэг сонин юм байнаа. Монгол Улсын Засгийн Газрыг бараг түүхэнд байхгүйгээр гарамгай сайн ажиллаж байгаа гээл сошиалаар өдөр бүр магтаад байхын. Хэн магтаад байдын бүү мэд арай намайг магтаад өгөөч гэж өөрсдийгөө гуймааргүйл юм. Гүйэ үнэхээр л тийм сайн ажлаад байгаа бол төгрөгийн ханш чангараал, бараа бүтээгдэхүүний үнэ буураал, ард түмэн нь инээмсэглээд л нээх гоё аз жаргалтай баймаарсан. Гэхдээ Би ТЭНЭГ хүн болохоор ийм амархан юмыг ойлгохгүй байж магадгүй лдээ. Тиймээс надад, надад ч юу байхав үүнийг яг над шиг ойлгохгүй байгаа хүмүүст энэ “ЗАСГИЙН ГАЗАР”-ЫГ байгуулахад амь биеэ үл хайрлан дэмжин ажилласан ухаант ахан дүүс та бүхэн минь тайлбарлан өгч туслаач ГУЙЖ байна.
Эцэст хэлэхэд нүгэлт хүмүүс нүглээ ойлгохын цагт ЭХ ОРОН чинь байхгүй болсон байх вий дээ. ҮҮНД МОНГОЛЧУУД БИД БҮГДЭЭРЭЭ БУРУУТАЙ. Доорх зургийг анхааралтай ажиглавал нэг юм бодогдноо…