Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хайж буй олны танил хүмүүс
“Nanny”-тайгаа найзалж, нууцаа хуваалцдаг, ээж ааваасаа ч илүү их итгэдэг болсон тухай түүхүүд гадаадын олон кинон дээр гардаг. Монгол улсад харин энэ соёл шинэ тутам. Ээж нь гэртээ “сууж”, аав нь ажилдаа явдаг, эсвэл ээж нь ажилдаа явж, эмээтэйгээ үлддэг хүүхдүүдийн тухай манайхны дуун дээр хүртэл гардаг. Гэвч нийгэм цаг үе өөрчлөгдөж, нийслэлийн иргэд өндөр ачаалалтай ажилтай үедээ хүүхдээ цоожтой хаалганы цаана ганцааранг нь үлдээхээс илүүтэй найдвартай, баталгаатай асрагчид үлдээж, сурч боловсрох, нийгэмших, эрүүл хүнсээр хооллох зэрэг асуудлыг нь шийдвэрлэдэг болсон. Тэгвэл олны танил хүмүүсээс хэн хэн хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хайж байгаа талаар тоймлон хүргэе.
Ардын дууч Д.Бурмаа
Урлаг судлаач мэргэжилтэй ч ардын дуундаа илүү “нугасгүй” гэж ярих дуртай Д.Бурмаа нэлээд хэдэн цомог гаргаж, тоглолт хийсэн. Хувийн амьдралынхаа талаар тэр бүр дэлгээд байдаггүй ч түүний нөхөр улсын начин цолтой эрхэм гэдгийг хэн хүнгүй л мэднэ. “Бөх хүнтэй суусандаа харамсдаг” гэсэн гарчигтай ярилцлага нь хэвлэлд нийтлэгдсэний дараа ихэд сандарсан ардын дууч бүсгүй угтаа бол өөр утгатай зүйл хэлсэн байжээ. Тиймээс төд удалгүй нөхөртэйгээ хамт ярилцлага өгч “Бөх, дуучин хоёр суусан нь хамгийн том аз завшаан” гэж өмнөх “алдаа”-гаа залруулсан байдаг.
Өмссөн гоёл, донж маягаараа бусдаас ялгарч чаддаг ардын дууч Д.Бурмаа гуравдахь хүүхдээ гаргаад зургаахан сар болж буй. Мэргэжлийн онцлогоос асрагч хайж байгаа гэсэн шүү.
Загвар өмсөгч Ю.Балжидмаа
Загварын бүсгүйчүүд дундаас сайхан бүсгүйн 20 орчим шинжийг агуулсан тэрээр төрөөд жил орчим болох гэж буй. Үргэлж олны анхааралд байдаг тэрээр Аатөр хүүгээ төрүүлсний дараа удаагүй форумдаа орохоор хичээллэж, рекламны нүүр царай болохоор зүтгэж эхэлсэн. Түүний балчир хүүхдийг ээж нь харж өсгөж байгаа бөгөөд ээждээ туслуулахаар хүүхэд асрагч, гэрийн үйлчэгч хайж байгаа гэнэ.
Бизнес эрхлэгч А.Урангоо
Цагтаа твиттерийг ёстой бужигнуулж, “хатан хаан” титэм зүүсэн тэрээр дэрсхэн хоёр хүүхэдтэй. Өөрийн ажлын амжилтыг гэр бүлээсээ эрхэмлэдэг гэж цоллуулдаг тэрээр гэрийн үйлчлэгч хайж эхэлсэн байна. Ингэхдээ тэрээр “Манай гэрт ажлын 5 хоногт байрлаж амьдарх гэрийн үйлчлэгч хайж байна” гэсэн зарыг түгээжээ.
Жүжигчин Цэрэндолгор
Монголын урлагт өөрийгөө тодорхойлж яваа тэрээр хүүхдээ төрүүлээд 7 ч хонолгүй ажилдаа орсон. Тэрээр хүүхдээ хадам ээжээрээ харуулдаг гэсэн. Өөрт нь туслах олдохгүй байгаа тул хүүхэд асрагч хайж эхэлсэн байна лээ шүү.