Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар цахим хуудаснаа “Сайхан өглөөний мэнд
Эрч Хүч Сүлд хийморьтой байгаарай
Эх Дэлхий Ээж Аав Эхнэр хүүхдээ хайрлаарай” хэмээсэн байна.
Х.Цагаанбаатар жүдо бөхийн академи 2019 онд байгуулсан.
Тэрбээр академиа “Мон-Алтиус Цагаанбаатар” гэж нэрлэсэн байна. Тус академийн багшаар түүнээс гадна ОУХМ Ч.Болдбаатар, С.Баяртүвшин нар ажиллах юм. “Афин-2004” зуны 28 дугаар олимпын наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Х.Цагаанбаатар 2028 онд Лос-Анжелесын олимпын их наадамд оролцох тамирчдыг бэлдэх зорилго тавьсан бөгөөд 6-12 насны 200 хүүхэд бүртгэхээр төлөвлөж байсан билээ.