Загвар өмсөгч А.Чингүүн өөрийн цахим хуудаснаа үе үеийн монголын топ моделиудтай авхуулсан гэрэл зургаа нийтлэжээ. Өндөр нуруу гоолиг бие гоо үзэсгэлэнгээрээ олноос тодорсон тэд өчигдөр болсон дэлхийн алдарт брэнд “Calaladi” шоуны үеэр ийнхүү гэрэл зураг татуулсан байна.
Загвар өмсөгч А.Чингүүний хувьд сүүлийн жилүүдэд загварын салбараас түр хөндийрөн хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж байсан. Энэ хугацаанд тэрээр АНУ-д эхнэрийн хамт их сургуульд суралцаж, өөрийн хоббигоороо тавилгын үйлдвэрийг хөл дээр нь босгосон. Мөн хоёр ч хүүхдийн аав болсон байдаг.