Г.Угалзцэцэг ба охин М.Мойлмаа
Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа билээ. Түүний охин одоо 23 нас хүрч байгаа аж. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Охин маань удахгүй 23 нас хүрнэ. Ээжтэйгээ олон улсын хоёр тэмцээнд оролцож, Дэлхийн аваргаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл,Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалыг хүртсэн.Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл тэр таван цаг бэлтгэл хийдэг,нэг килограмм хасвал 1.5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг” гэж байсан.
М.Мойлоо нь АШУҮИС-ийг 2018 онд төгссөн юм. Мөн тэрбээр бодибилдингийн спортоор хичээллээд гурван жил болж байгаа бөгөөд “бикини” ангилалд -60 буюу 160 см-аас доош ангилалд өрсөлддөг юм.
Тэрбээр 2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзнээр тодорсон билээ.
Г.Нарансолонго ба охин Т.Амина
Жүжигчин Г.Нарансолонго том охиноо анх удаа өнгөрсөн сар шинийн баяраар ил гаргасан. Ээжтэйгээ усны дусал мэт ижил төрхтэй Т.Амина охин үндэсний дээлээр гоёсоор олны өмнө гарч ирсэн. он ээж, охин хоёрын зураг олны анхаарлыг татаад байна. Тэрээр БНСУ-д суралцдаг боловч короновирусын улмаас эх орондоо саатаад байгаа.
Сонирхуулахад, Т.Амина охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.
Б.Ичинхорлоо ба охин А.Дэлгэрмаа
Нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо охин А.Дэлгэрмаагийн хамт “Номт” брэндийн нүүр царай болж байсан. Ээж Б.Ичинхорлоогийн хувьд МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чадварлаг нэвтрүүлэгчдийн нэг. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан сайхан бүсгүй. Олонд танигдаад удалгүй МҮОНРТ-д ажиллах болсон Б.Ичинхорлоо өдгөө үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Түүний нөхөр болох УИХ-ын гишүүн С.Амарсайханыг эхнэртээ туйлын халамжтай, хөрөнгө мөнгөө харамгүй зориулдаг хэмээн ам уралдан магтах нь бий.
Тэгвэл мисс бүсгүйн залгамж халаа болон түүний үзэсгэлэнт охин цахим орчныг шуугиалаад байна.
Г.Ундармаа охин Б.Бэрцэцэг
Ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг хүүрнэсэн цуврал киногоороо сайн продюсер гэх үнэлгээг өөртөө аваад байгаа жүжигчин Г.Ундармаа өөртэйгөө усны дусал мэт ижилхэн охинтой. Түүний охин Б.Бэрцэцэг ‘Амьдралоги’ хэмээх романтик, инээдмийн уран сайхны кинонд Г.Ундармаагийн залуу насны дүрд тоглож байсан.
Ирээдүйтэй уран бүтээлч болох нь гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авсан Б.Бэрцэцэг өдгөө гадаадад урлаг судлаачаар суралцдаг.
И.Одончимэг охин З.Номундарь
МУГЖ И.Одончимэг 22 насны зөрүүтэй хоёр охинтой. Том охин З.Номундарь ээжийнхээ мэргэжлийг өвлөн Х-Түц хамтлагт хамтран зүтгэж байгаа. Ээжийнхээ нүд хөмсөгийг дууриаж төрсөн тэрээр төрсөн дүүтэйгээ чацуу охинтой.
С.Өлзийхүү ба түүний охин Х.Баярмаа
МУГЖ С.Өлзийхүү охин хүү хоёртой. Түүний охин жүжигчин Х.Баярмаа 2012 онд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан. Ээжийнхээ сайхан бүхнийг өөртөө шингээн төрсөн Х.Баярмаа бүсгүйг ээжийнхээ залуугийн төрхтэй ижилхэн хэмээн ярих хүн олон. Тэрээр СУИС-ыг дүүргээд АНУ-д мастер хамгаалсан. Мөн оюунтан байх хугацаандаа эх орноо төлөөлөн хэд хэдэн олон улсын чанартай мисс, сайхан бүсгүйн тэмцээнд амжилттай оролцсон.
Өдгөө эх орондоо ирсэн бөгөөд Боловсрол суваг телевизын “Бурханы авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн үндсэн жүжигчнээр ажилласан.