“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг танихгүй хүн ховор. Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажилладаг тэрээр боксоор хичээлдэг аж.
Түүний философи бол “Амьдрал тэмцэл гээд бусадтай тэмцэж байгаа зүйл огт үгүй. Хүн өөртэйгээ тэмцэж, өөрийгөө л ялж сурах хэрэгтэй. Өөрийгөө ялж чадаж байвал жинхэнэ утгаараа амьдарч байгаа нь тэр. Ялж чадаагүй бол яагаа ч үгүй байна” гэжээ.