Монгол HD телевизын эзэн Ч.Номин түүний нөхөр Б.Бат-Эрдэнэ нар өөрийн найз гэр бүлийн хүрээллээ нийгэмд “элит” тодотголтой мэт сэтгэгдэл төрүүлдэг.
Өөр өөрсдийн салбартаа манлайлал үзүүлдэг эдгээр гэр бүлийг нэрлэвэл MCS группын дэд захирал “Шарк” Энхтүвшин, “Камертон” хамтлагийн ахлагч Болд, дуучин Ука, хөтлөгч Анхаа нарын гэр бүлүүд ордог.
Хөл хориотой энэ өдрүүдэд эдгээр гэр бүлийн найзууд өөр өөрсдийн гэртээ zoom апп-аар бие биетэйгээ холбогдсон шигээ өдрийг өнгөрүүлж буй аж. Гэр бүлийн найзууд дундаас саяхан хоёр Төрийн дээд шагналт “Алтангадас” одонтнууд төрсөн. Тухайлбал, хөл хорионы өмнөхөн дуучин Ука хүртсэн бол хэдхэн хоногийн өмнө хөтлөгч Ууганаа хүртсэн.
Дашрамд дуулгахад, энэ цагийн элит гэр бүлүүд нэгдэж нийгмийн эзмэг бүлгийнхэнд чиглэсэн хэд хэдэн хандивын аян зохион байгуулахаар болсон гэнэ лээ.