Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол яахын аргагүй “Гала” хамтлаг билээ. Хамтлагийн гишүүн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо эхээс тавуулаа.
Эгч дүүсээсээ хамгийн амжилттай яваа нь Ану хэдий ч тэдний эгч дүү болох Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо нар хэдийн Монголчуудын танил болсон. Уранхолбоо цахим хуудаснаа”Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, бусдад анхаарал халамж тавих юм. Бусдын сайн сайхан, аз жаргалд чин сэтгэлээсээ анхаарал тавих үед бидний зүрх сэтгэл дулаан, нээлттэй, бусадтай ойр болж ирэх ба бидэнд жинхэнэ сайн сайхны мэдрэмж төрнө. Бүр бие махбодын хувьд ч илүү эрүүл болсон мэт санагдана.
Аль болох бусдад туслахыг хүсэж, тэдэнд гэм хор хүргэх ямар нэг зүйлээс зайлсхийдэг байгаарай “ хэмээсэн байна.