Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын түүх дурсамжийг өгүүлсэн “President Battulga” ном Сингапур улсын зах зээлд борлуулагдаж эхэлжээ. Энэ тухай түүний сайн найз, бизнес хамтрагч Билли өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.
Тэрээр “Сингапурын хамгийн том Кинокуния” номын дэлгүүрт Монголын Ерөнхийлөгчийн анхны ном хэвлэгдэн иржээ. Монголчуудаар бахархаж байна, баяр хүргэе” гэсэн байна.
Уг номыг дэлхийд тэргүүлэгч хэвлэн нийтлэгч компаниудын нэг “Пингвин” хэвлэлийн газраас хэвлэн гаргажээ. Өнгөрсөн 10 дугаар сард хэвлэгдсэн энэхүү ном нь тус хэвлэлийн газрын түүхэн дэх ажил үүргээ гүйцэтгэж буй
Ерөнхийлөгчийн талаар гаргаж байгаа анхны ном юм байна. Өөрөөр хэлбэл, “Пингвин” хэвлэлийн газраас өмнө нь улстөрчдийн намтар, дурсамж, дурдатгал болон тэдний тухай бичсэн олон ном хэвлэсэн ч ажлаа хийж байгаа ерөнхийлөгчийн тухай ном гаргаж байгаагүй ажээ.