Т.Баясгалан 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч, ааваасаа тусдаа өссөн гэдэг.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат эдийн засагч мэргэжилтэй ээж нь Баясгаланг төрүүлчихээд нагац өвөө эмээгийн нь гар дээр өгчээ. Тэрээр багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан бөгөөд өөрийгөө Монгол Улсын Гавъяат жүжигчин Т.Баясгалан дуулна хэмээн зарлаж дуулах дуртай байсан гэдэг. Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байжээ. СУИС-д элсэн орсноор түүний ирээдүй шийдэгдэв.

Нэг ангийн найз С.Жавхлантай хамтран дуулснаар олны нүдэнд өртөж, зүрх сэтгэлд хүрч нийтийн дууны ханхүү, гүнж өргөмжлөлийн эзэд болсон юм. 2009 онд МУГЖ гэх шагналаар шагнагдсан.

2000 он. “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” дууг дуучин С. Жавхлантай хамтран дуулав.

2001 он. “Насны хайр” дуу нь ихээхэн алдаршуулсан билээ.
2002 он. “Ботгоны дуу” хит болов.

2004 он. “Ботгоны дуу” цомгоо гаргаж, “Сүүтэй зүүдэн” тоглолтоо хийжээ.

2005 он. “Зөвхөн чамдаа” цомгоо гарган, тоглолтоо ч хийсэн байна.

2006 он. “Санах тусам” цомог, “Бүүвэйн залбирал” тоглолтоо хийж үзэгчдээ баярлуулав.

2007 он. “Мөнхийн дэргэд ээж минь” цомгоо гаргажээ.

2008 он. “Арван тавны сар”,“Битгий мартаарай” нэртэй хоёр цомог гаргасан байна. Мөн “Үнсэхэд нь ойрхон явъя даа” тоглолтоо толилуулжээ.

2009 он. “Баясгалан 2009” цомгоо гаргаж, Монгол улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн байна. Мөн МУГЖ Т.Баясгалан кёкүшюзан Д.Батбаяртай гэрлэсэн юм.


2016 он. МУГЖ дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” аян санаачилж, малчдад туслав. Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтыг мөн хийсэн билээ.

2017 он. Нилээн удаан урлагаасаа хөндийрсөн тэрээр”Golden Album” цомгоо гаргаж үзэгчиддээ бэлэг барив.



