Монголдоо зүрхний мэс заслаар толгой цохиж, олон ч хүний алтан амийг аварч яваа Б.Болдсайхан эмчийг танихгүй монгол хүн гэж бараг л үгүй болов уу. “Сонгдо” эмнэлгээр овоглодог тэрбээр “Зүрх мартахгүй” аяны хүрээнд хөдөө орон нутгаар явж зүрхний эмгэгтэй олон ч хүүхдүүдэд амьдрал бэлэглэсэн.
Эрүүл энхийн манаанд цаг наргүй зогсож толгой өндийх завгүй ажилладаг тэрбээр саяхан эмчлэх эрхийн лицензээ сунгуулах гэтэл цээж зурагных нь толгой том гэсэн шалтгаанаар мэргэжлийн байгууллага нь сунгаж өгөөгүй аж. Тэгээд ч зогсохгүй албаны хувцасгүй зураг гэх мэтээр элдэвлэсэн байдаг шүү.
Ямарсайндаа л тэрбээр ажил ихтэй байхад толгойгоо багасгах хэрэг гарлаа хэмээн хошигнож байх билээ.