Уянгалаг сайхан хоолойгоороо ард түмэндээ хайрлагдсан дуучин А.Түмэн-Өлзий сүүлийн үед уран бүтээлийн олз омог дүүрэн явна.
Харин хувийн амьдралын тухайд хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салж буйгаа цахим хуудсаараа дамжуулан зарласан тэрбээр өөрийн өнгө төрхөө өөрчилж ёстой л төрөл арилжаад буй. Жингээ хасаж, чимхсэн мэт жимбэгэр хамар, час улаан бумбагар уруултай болсон гээд өөртөө эрс өөрчлөлтийг хийсэн.
Дуучин бүсгүй гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэнэ гэдэг шиг нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аянд ханцуй шамлан орохоос гадна өвдсөн, зовсон хэнд ч болов тусламжийг гараа сунгахад бэлэн явдаг гэсэн шүү.