Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үүрд дурсагдах эрхэм -Ардын жүжигчин Н.Норовбанзад
Папарацци

Үүрд дурсагдах эрхэм -Ардын жүжигчин Н.Норовбанзад

coolBy cool01/18/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Уяхан замбуутивийн наран” дуугаараа монгол түмнээ уярааж, уртын дууны шуранхайг тал нутгийн тэнгэр дор эгшиглүүлсэн домогт уртын дуучин бол Намжилын Норовбанзад юм.

Тэрээр 1931 оны 12-р сарын 10-нд Дундговь аймгийн Дэрэн сум Сүүдэртийн улаан овоо гэдэг газар мэндэлжээ. Хэдийгээр түүний аавыг Дамдин гэдэг ч тэрээр ээжээрээ овоглодог. Бага насанд нь “Бундан цагаан” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байв. 1940 оны төмөр луу жилийн намар 9 настайдаа Дэлгэрцогт сумын бага сургуульд элсэн оржээ.

Сургуульдаа дуу дуулдагаараа алдаршиж “Дуучин шар” хэмээх хочтой болсон байна. Түүнийг гуравдугаар ангид орох жил буюу 1942 онд эцэг Дамдин нь нас барж, тэрээр сургуулиа орхин малчин болов. 1946 оны гал нохой жил буюу Ардын хувьсгалын 25 жилийн ойн баярт сайн дурын уран сайханч Н.Норовбанзад Нийслэл хотод ирж “Идэр Жинчин” хэмээх уртын дууг дуулснаар их урлагт хөл тавьжээ.

Н.Норовбанзадын анхны дуулж сурсан уртын дуу нь “Сэрүүн сайхан хангай” хэмээх дуу аж. Тэрээр “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” гэсэн байдаг. Тэрээр гурван охинтой. Дуучин бүсгүй 1961 онд дээд сургуулиа төгсөж дуучны мэргэжил эзэмшсэн байна. 32 настайдаа буюу 1963 оны усан туулай жил Ардын Их Хурлын депутатаар сонгогдож 3 жил ажиллажээ. Тэрээр 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн оюутан, залуучуудын их наадмаас алтан медаль хүртэж дуучны гараагаа амжилттай эхлүүлжээ.


Н.Норовбанзад уянгалаг цээл хоолой бүхий дуучин, монгол ардын уртын дууны давтагдашгүй уран бүтээлч төдийгүй ардын уртын дууг урлагийн тайзны урлагт хүргэн хөгжүүлэн, мөнхжүүлж өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгожээ.

Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан түүний гавъяаг үнэлж, 1961 онд Гавьяат жүжигчин, 1969 онд Ардын жүжигчин, 1984 онд Төрийн шагнал, 1993 онд Японы Фүкүокагийн “Азийн соёлын шагнал”, 1999 онд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ.
2005 онд Сэрүүн сайхан хангай дуу нь түүний дуулсанаар ЮНЕСКО-ийн Аман ба соёлын биет бус өвийн шилдэг бүтээлээр тодорсон. 1960-2002 онд монгол ардын уртын дууг өөрийн орондоо төдийгүй Франц, Дани, Орос, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Бангладеш, Герман, Итали, Чехословак, Унгар, Болгар, Польш, Югослав, АНУ зэрэг орнуудад айлчлан тоглож сурталчлан таниулж байжээ.Ялангуяа Япон улсад 1978-2002 онд олон удаа зочлон тоглож монгол ардын уртын дууны гайхамшигийг танилцуулж байв.


Түүний репертуарт Монгол ардын уртын дууны охь болсон “Сэрүүн сайхан хангай”, “Уяхан замбуутивийн наран”, “Эртний сайхан”, “Дөмөн”, “Энх мэндийн баяр”, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал сайхан”, “Бор борын бялзуухай”, “Саруул тал” зэрэг дуунаас гадна монгол ардын богино дуу “Баян Монгол”, “Үхэрчин хүү”, “Үлэмжийн чанар”, “Манарч байгаа шил”, “Ганган хар морь”, “Гоолингоо”, “Ян тайван гөөгөө” зэрэг дуу түүнчлэн Дөрвөн цагийн тал зэрэг дуунуудыг дуулжээ. “Сэрүүн сайхан хангай “дуу нь түүний дуулсанаар ЮНЕСКО-д бүртгэгджээ.Ард түмний дунд хамгийн алдаршсан дуу нь “Уяхан замбутивийн наран” юм.


Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Намжилын Норовбанзад зуун дамжин өртөөлөн дуурьсагдах алдрыг нэгэн насны амьдрал, уран бүтээлээ дархлан бүтээсэн гайхамшигт хүмүүн билээ. Эрхэм хүмүүнийг бид үүрд дурсан санах болно оо.

дурсагдах
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.