“37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдаад байгаа залуу жүжигчин Р.Отгонбаяр гэр бүл зохиож, хөөрхөн охинтой гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан.
Харамсалтай урлагт хүчин зүтгэж буй жүжигчин гэр бүл салсан бололтой.
Ийм хардлага төрүүлэх үйлдлийг эхнэр нь болох жүжигчин Гэрэлээ удаа дараа хийж байгаа. Тодруулбал охиноо өөр дээрээ авч, эрх чөлөө “эдлэн” байгаагаа цахим орчинд бараг л зарлаж байгаа.
Түүнийг лайв хийх бүрт нөхрөөсөө салсан юм уу гэх асуулт ирж байгаа ч жүжигчин Гэрэлээ энэ асуултад огт хариулахгүй, харсан ч хараагүй мэт байгаа нь “сэжигтэй” байгаа юм.
Үүнээс гадна хосууд хамтдаа авахуулсан бүх зургуудаа хэн хэн нь өөрсдийнхөө цахим орчингоос утгаж, зөвхөн охинтойгоо авахуулсан зургуудаа үлдээжээ.
Ямартай ч нэгэн цагт хайрлаж дурлаж байсан нь үнэн, дундаасаа охин үртэй болсон хосууд тусдаа байгаа бол эргээд нийлнэ бизээ…