“МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзориг Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр Магнай, Дашням, Содбаяр хэмээх 3 хүүтэй. Хоёр том хүү нь тухайн цаг үедээ сүр дуулиантай хурим найр хийж томоотой амьдрах болсон. Харин бага хүү Г.Содбаяр нь Монголд төрж, ОХУ-д өсөж, Швейцарт сурч, Лондонд их сургууль төгссөн тэрбээр энэ намраас эх орондоо суурин байх болсон.
Харамсалтай нь ах нар шигээ хийсэн бүтээсэн ажилтай, амжилттай байж чадахгүй аавынхаа чихийг халууцуулж, “сахилгагүйтээд” эхэлсэн бололтой. МТ-ийн отгон хүү Г.Содбаяр модель Ю.Кундыз хэмээх бүсгүйг зодсон гэх мэдээлэл байна.
Энэ талаар нүцгэн зургаа урлагийн бүтээлийн хэмжээнд үнэлүүлдэг, фитнессээр хичээллэж, йога хийдэг Ю.Кундыз гэх бүсгүй өөрийнхөө цахимд бичиж анх уг асуудал оны өмнөхөн олны анхаарлын төвд орсон.
Харин хэн хэн нь цагдаа, шүүхэд хандаагүй өнөөдрийг хүрсэн. Тэд ойлголцож чадаагүй бололтой. Ю.Кундыз цагдаа, шүүхэд хандахаар болсон гэдгээ “уламжлал ёсоор” өөрийнхөө цахимаар мэдэгдлээ.
Тэрбээр
– Эр хүн уулзаж явсан хүүхнээ, унаж явсан морио муулдаггүй гэдэг бил үү?
Өнөөдрийг хүртэл хараад тэвчээд байгаа шүү. Хэлчихье хүн өдөр гадуур найз нөхдөөрөө худлаа үнэн цуу яриа үүсгэж яах гээд байгаа юм!!!
Битгий ийм жул бай!!! Ингэж хүн өдөр дургүй хүргэдэг байхгүй юу. Муу гандангийн тагтаа царайлчаад эр хүн шиг байг гээд байгаа ш дээ.
– Гандангийн тагтаа
– Хайрлах, гомдох, хорсох мэдрэмж
мэдрэх амаргүй байлаа шүү. Эр хүн шиг хийсэн зүйлдээ уучлал гуйсан бол цагдаа шүүх дээрээ тулахгүй байлаа. Өргөдлөө өгөх хүртэл хийсэн зүйлдээ уучлал гуйгаасай гэж их хүссэн дотроо.
Гэхдээ хүн чанар хумсны чинээ үлдээгүйг харсан болохоор уучилж, өнгөрөөхийг хүсээгүй. Намайг муулж, хүүхэн шиг энд тэнд очиж гоншгонож явахын оронд юу хийснээ, ямар байснаа бодмоор ш дээ !!! хэмээн мэдэгдсэн байх юм.
Ямартай ч зодсon зодуулсan гэх хэргийг цагдаа шалгаж, шүүх гэм буруутай эсэхийг дэнслэх болно. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.