Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үүрд дурсагдах эрхэм- МУГЖ, Дуучин Б.Энхбат
Папарацци

Үүрд дурсагдах эрхэм- МУГЖ, Дуучин Б.Энхбат

coolBy cool01/27/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Наяад оны эхээр зохиолын дууны ертөнцөд богинохон хугацаанд өөрийгөө тунхаглаж чадсан дуучин бол “Дарханы” гэх тодотголтой Барьдийн Энхбат байлаа. Тэрээр 1958 онд Улаанбаатар хотод төрж хүүхэд насаа Төв аймагт өнгөрөөжээ. 1978 оноос эхлэн Дархан хотын “Залуучууд” театрт хөгжимчин, дуучин, гоцлол дуучнаар ажиллаж уран бүтээлийн их суваргa сүндэрлүүлж эхэлсэн.

Тэрээр АУЗ П.Бадарчийн үг, МУУГЗ Алтанхуягийн хөгжим “Цэцэгчний хүслэн” дууг дуулсаар монголын соёл урлагийн амьдралд цэцэг шигээ тансаг, зөөлөн өнгө аясаа гайхуулсаар орж ирсэн билээ.

7-р ангидаа дуулах авъяасаараа үеийнхэнээсээ онцгойрсон байлаа. Мандлин хөгжим тоглож анх олны хайрыг хүргэсэн тэрээр дуучин болно хэмээн мөрөөддөг байжээ. Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөх жилээ хэсэг залуус эвлэлийн илгээлт аваад Дархан явахыг телевизээр харжээ. Түүнд их сайхан санагдсан гэнэ.

1978 онд сургуулиа төгсмөгц шинэ хотод очиж үзэхээр шийдэж үеийнхээ охидтой мөр зэрэгцэн Дарханыг зорьжээ. Ахан дүүсийн өлзийт гараар анхны чулууг нь өргөж тавьсан нарлаг монголын энэ хотыг найрамдлын Дархан гэдэг юм хэмээх дууг Б.Энхбат ангийн охидтойгоо дуулсаар галт тэргээр Бурхантын хөндийд сүндэрлэсэн Дархан хотод ирж байжээ. “Залуучууд” театрын уран бүтээлч хамт олон тэднийг итгэл сэтгэлээр хүлээн авснаар түүний хувь заяаг талын шинэхэн хоттой салшгүй холбоотой болсон юм. Тэрээр нэгэн ярилцлагандаа “Дарханаасаа явна гэхлээр нэг л сэтгэлд багтахгүй юм аа. Энд миний амьдралын гараа эхэлсэн болохоор яваад ч хаачих юм билээ дээ. Намайг урмаар тэтгэж, өдий зэрэгт хүргэж өндийлгөсөн энэ хотынхон, нутаг усныхан, үзэгч, сонсогч, олондоо баярлаж явдаг” хэмээжээ.
Түүнийг хөгжимчин гэдгээр нь үзэгч олон төдийлэн сайн мэддэггүй. Тэрээр энэ талаарааа “Уг нь би ёочин хөгжимчин юм шүү дээ. Тэгтэл Дарханд ирсний дараа жил бид бригадаар явлаа. Аймагт очоод хоёр хэсэг хуваагдаж тоглохоор болсон чинь дуучин хүрэлцдэггүй. Нөхөд минь намайг “чи л дуулна даа” гэдэг юм байна. Ингээд л миний Дарханы дуучин Энхбат гэж хэлэгдэх эхлэл тавигдсан юм шүү дээ” гэж дурссан байдаг.

Дуучин болоод богинохон хугацаанд олны хайр хүндэтгэл хүлээж, алдар хүндийн оргилд хүрсэн уран бүтээл ч тийм ч олонгүй. Б.Энхбат хорин зургаахан насандаа “Монгол Улсын Гавъяат жүжигчин” цолыг хүртсэн. Энэ нь түүнд уран бүтээлийн онгод жигүүр ургуулж, уярал ухаарлын олон сайхан дууг дагуулсан.

Радиогийн алтан фондод бичүүлсэн тав гаруй дуу, хувийн урын сангийн зуу гаруй дуунууд нь монголын дуу хөгжмийн ертөнцөд түүний үлдээсэн үнэт өв билээ. Түүний уян зөөлөн хоолой, намбалаг сайхан төрх, түүний хоолойгоор амилсан дуу бүхэнг бид мартахгүй ээ.

 

дурсагдах дуу
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.