Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Салбартаа олон жил зүтгэж буй гурав
Папарацци

Салбартаа олон жил зүтгэж буй гурав

coolНийтэлсэн: cool01/31/2021Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сошиал орчинд “Салбартаа олон жил зүтгэж буй гурав” эрхмийг тодруулжээ.

 

Нэг: ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж 

Цэндийн Нямдорж нь Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 сарын 10 нд малчин ард Цэндийн гэр бүлд мэндэлжээ. 1981 онд Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд (БНМАУ-ын үед) болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, Улсын их хурлын гишүүнээр 28 жил (7 удаа сонгогдсон) сонгогдон ажилласан. Хууль дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа яам, агентлагийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүнд хүргэснээс гадна Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх санаачлан, үйл ажиллагаа, матерриаллаг баазыг бэхжүүлсэн. 2009 онд “Гавьяат хуульч” цол хүртжээ.

Цэндийн Нямдорж нь:

УИХ-ын гишүүнээр долоон удаа буюу 28 жил

Хууль зүйн дотоод хэргийн сайдаар 10 гаруй жил

УИХ-ын даргаар хоёр жил

УИХ-ын дэд даргаар нэг жил тус тус ажиллажээ.

Тэрбээр ажилласан байдлаа ийнхүү мэдээлжээ:

1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч

1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд

1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн

1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Хоёр:  “Төрийн соёрхолт” Д.Болд 

Доржсүрэнгийн Болд 1978 оны 11-р сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. 1986 онд Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элсэн орж 1998 онд хийлч, төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. 1995 онд Камертон хамтлагийг байгуулж одоо хүртэл рок поп урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн бие даасан уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Дуучин Болд 2006 онд өөрийн B Production-г үүсгэн байгуулсан бөгөөд уг ажлын хүрээнд хэд хэдэн авъяаслаг уран бүтээлчийг хөгжүүлж олон нийтэд таниулсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан дуучин Д.Болдод Төрийн шагнал хүртээж, тэрбээр “Төрийн соёрхолт” цолтой дуучин болсон билээ.

Дуучин Д.Болд нь одоог хүртэл нийт 250 гаруй дуунуудыг зохиож залуучуудын хүртээл болгосон нь олон удаа шилдэг дууны жагсаалтыг тэргүүлсээр ирсэн.

Гурав: Топ модель Э.Од-гэрэл 

Эрээнхүү Одгэрэл 1967 онд төрсөн. 1985 онд Москвагийн нэрэмжит нийслэлийн 33 дугаар сургууль, 1998 онд “Отгонтэнгэр” гадаад хэлний дээд сургуулийн Герман хэлний ангийг, Зах зээлийн судлалын хүрээлэнгийн Гадаад худалдаа, эдийн засгийн оройн сургуулийг дүүргэж орчуулагч, эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Ажлын түүх:

Инженер болохоор шийдэн Политехникийн их сургуулийг сонгосон ч оноо нь дутсанаар ээжийн зөвлөснөөр эмч болохоор шийдэж Халдвар судлалын төвийн лабораторид шил угаагчаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. 1986 онд АУДуС-д шалгалт өгч тэнцээд байхад Түвшин гэх залуутай танилцсанаар загварын ертөнцөд орсон гэдэг.

1989 онд Хувцас загварын анхны “Гоёл” наадам зохион байгуулагдахад 3 дугаар байр, 1991 онд тусгай байр, 2000 онд “Топ модель” өргөмжлөлийг хүртсэн.

Гоо сайхны хагалгаанд орж залуу насаа хадгалж үлдсэн гайхамшгийг топ модель Э.Одгэрэл монголчуудад таниулж яваа гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Тэрбээр арьсаа татуулж, хамар, хөх, өгзөгнийхөө хэлбэрийг засуулснаар орчин цагийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг 54 насандаа ч тэргүүлсээр байгаа. Гэхдээ л бурхан түүнд гоо үзэсгэлэнг харамгүй хайрласан. Түүний хажуугаар өнгөрсөн эр хүн битгий хэл хүүхнүүд ч эргэж харахгүй байж чаддаггүй гэдэг.

Тэрээр сүүлийн үед загварын тайз гэхээсээ илүү телевизийн кино, шоу нэвтрүүлэгт хүч үзэх болсон

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.