Бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсох шилдэг менежерийг эзэмшсэн ур ухаан, бизнесийн авхаалж самбаа, харилцаа манлайллын ур чадвараар нь олон түмнийхээ нүдэн дээр ил тодоор сорин тодруулах, Таны карьерт ганц удаа тохиох алтан боломжийг олгох “The Apprentice” шоуг Монгол Телевиз анх удаа албан ёсны эрхтэйгээр Монголдоо зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү шоуны шилдэг оролцогчдын нэг бол Н.Ананд юм. Тэрээр мэдлэг чадвар, багийн ажиллагаа, шинэлэг санаачлагатай зангаараа олны танилыг хүлээгээд байгаа билээ.
Тэрээр сайн хань төдийгүй сайн аав. Түүний эхнэрийг Б.Буяндэлгэр гэдэг. Тэд анх 2014 онд найзынхаа төрсөн өдөр дээр танилцаж бие биенээ мэддэг болсон ба 2017 оноос албан ёсоор үерхэж эхэлжээ. Тэд нэг хүүтэй.
Ингээд “The Apprentice” шоуны шилдэг оролцогч Н.Анандын гэр бүлийн нандин зургуудаас та бүхэндээ сонирхуулъя.