Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Зөвөлгөө»Зава Дамдин Ринбүчи: Сүсгийн сэтгэлд хол ойр гэж үгүй
Зөвөлгөө

Зава Дамдин Ринбүчи: Сүсгийн сэтгэлд хол ойр гэж үгүй

coolНийтэлсэн: cool02/26/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зава Дамдин Ринбүчи: Сүсгийн сэтгэлд хол ойр гэж үгүй

Шинийн арван тавны амгаланг аялтгая
Ээрэм хээр талын хойморт орших Дэлгэрцогт уул бум түмэн үеийн түүхийг хадгалан Дэлгэрийн түүх дэлхийн түүхтэй эн зэрэгцмүй хэмээхийг нотлон сануулах мэт хад чулуун дээрх бүдгэрэн элсэнч тодорхой үзэгдэх сүг зургууд, задын чулуу, хүрэл сум, төмөр сум тэргүүтэй эд өлөг, ном судар, шастир цаазаас аваад энэ цагийн оньсон хүрдний дэвшлийг ч оршоон соёрхож сав, шимийн дууллыг салхиар дуулж, үүлсээр зураглан, өвсний үзүүрээр бичин суумуй.
–
Дэлгэрцогт уулын цагаан сахалтай өвгөн сахиус, цагаан өвгөн арслан лугаа хамт орших агаад өвгөн буурал аав мэт хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн зан гаргах ба шударга дөлгөөнийг эрхэмлэмүй.
Тэрбээр балар эртний домогт баатар байгаад нутаг усаа манахаар түүний гэгээн сүнс сахиулсан тэнгэр болон хувилж, тал нутгийг сахин суусан домогтой. Магадгүй Халх туульсын дотор гарах аль нэгэн баатар хэмээн мөхөс би бодох дуртай.
–
Үүний тухай үл өгүүлэн өгүүлсэн нь “Соёмбот Орон” сүмтэй амин холбоотой учир дурдахгүй өнгөрөхийн арга үгүй ба уул ус, нутаг хошуугаа хайрлан хамгаалах эрхэм чухлын тул бөгөөд шим ертөнц бид бээр сав ертөнц лүгээ харилцан шүтэн барилдаж оршихуйн нарийн ухаан буй. Хүмүүн бид сав ертөнцийг гэмтээвээс сав ертөнц таарсан хариуг нь барих болмуй. Амьдралын гүн ухаан ийм л энгийн ойлголт дээр тогтож байдаг. Гэвч зарим хүмүүс иймхэн зүйлийг ч ойлгохгүй атлаа насаараа боть боть ном ярьж, онол булаалдан, гүн ухаан, улс төр, ярьсаар насыг барах нь инээдмийн орон болоод харамсалтай. Ер гүн ухаан маш энгийн зүйлс болоод бидний хажууд л оршин байдаг ажгуу.
Шинийн арван таванд Сүгжэн Нямбуу хаан бээр харлиг ардын чуулган сэлтээр сайн буяны сэтгэл төрөн тахил өргөснөөр Бурхан Багш ариун рашаанаар хэнийг ч хоцроол үгүй ханган соёрхоод, мутрын үзүүрээс шижир алтан туяа гарч энэлэн шаналсан аюуш тамын амьтдыг амар заяан дор талбин соёрхсон рид хувилгааны зохиолыг үзүүлжээ.
Өндөр Гэгээний багш Банчэн Лувсан Чойжи Жанцан Богдын айлдсан “Агуу Их Хоёр Чуулгант Эх” хэмээх магтаалын шинийн арван тавны магтаалд;
Арван таван дор Сүгжэн Нямбуу хаан бээр сайн буян үүсгэж
Ариун рашаанаар бүгдийг хоцроол үгүй ханган соёрхож
Асралт мутрын үзүүрээс шижир алтан туяа сацруулснаар
Аюуш тамын амьтдыг амар заяан лугаа талбисан дор мөргөмүй
хэмээн айлджээ.
Ай! энэхүү арван тав хоног Их Ерөөлийн хурал хурсны аливаа буянаар алтан дэлхийн хүмүүн амьтан бүгд дайн дажин, хямрал тэмцэл, өвчин зовлон, ган зуд, гал усны аюул тэргүүтэй харшлахуйн шалтгаан бүхэн амирлаж амгалан жаргалангаар орших болтугай! Түүнчлэн тоолж томошгүй гурван мянган ертөнц амар амгалан болох болтугай! 🙏🙏🙏
Бас эдгээр арван таван хоногийн өдөр бүрийг дааж аван хуруулж буй өглөгийн эздэдээ болон даган баясаж буй чин сүсэгт хүн бүхэнд чин сэтгэлээс талархан мэхийе! 🙏🙏🙏 Та бүхэн үеийн үедээ, үрийн үрдээ энх тунх, элбэрэл журамтай, эрдэм мэдлэгтэй, эрүүл саруул, эд баялаг, урт нас удаан жаргалтай хотол чуулган төгс болохуйн тухайд зориулав🙏🙏🙏
СҮСГИЙН СЭТГЭЛД ХОЛ ОЙР ГЭЖ ҮГҮЙ!
Зава Дамдин Ринбүчи
Төмөр үхэр жилийн хаврын эхэн сарын шинийн арван таван.
26.02.2021.
Соёмбот Орон, Дэлгэрцогт уул

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.