Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Вакцин хийлгэсний дараа 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрийгөө ажиглах хэрэгтэй
Мэдээ

Вакцин хийлгэсний дараа 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрийгөө ажиглах хэрэгтэй

coolBy cool03/25/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 24-нд иргэдээс нийт 311 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 25 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 104 буюу 33.4 хувийг машин ачилтын талаар, 49 буюу 15.7 хувийг төрийн байгууллагын үйлчилгээ, хаяг, утас, байршлын талаарх мэдээлэл эзэлж байна.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн вакцины эсрэг заалт болон хариу урвал, хүндрэлтэй холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.

-Вакцин хийлгэхэд насны хязгаар байгаа юу?

-Баталгаажсан вакцинуудыг 18-аас дээш насны хүмүүст хийнэ.

-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?

-Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох эсэх талаарх мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна.

-Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу?

-Хөхүүл эмэгтэйд вакцин хийвэл ямар үр дүн, нөлөө үзүүлэх талаар судлаагүй байна.

-Дархлаа суларсан эсвэл аутоиммуны өвчтэй хүмүүст вакцин хийх үү?

-Вакцины эсрэг заалт байхгүй бол эдгээр хүнд вакцин хийж болно.

-Вакцин хийлгээд гэртээ харьсны дараа хариу урвал, бие тавгүйрхэх шинж илэрвэл би хаана хандах вэ?

-Вакцин хийлгэсний дараа бие тавгүйрхэх шинж илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад хандана. Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсэг газар хөндүүрлэх, хавдах, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах, булчин өвдөх зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр нь 2-3 хоногт аяндаа зүгээр болох юм. Зовиур тэсэхээргүй үргэлжилбэл өвчин намдаах эм болон лаа хийж болно.

-Коронавирусийн эсрэг вакцин хийлгээд маш хүнд урвал илэрч хүн ухаан алдаж унасан тохиолдлуудын талаар сонссон. Ийм тохиолдол гарвал арга хэмжээ авах боломжтой юу?

-Вакцин хийлгэснээс хойш хэдэн минутын дараа ноцтой харшлын урвал, тухайлбал, анафилакс зэрэг ховор тохиолддог боловч ямар ч вакцины үед гарч болно. Тиймээс вакцинжуулалтын цэг бүрд анафилаксийн шокийг таних, хариу арга хэмжээ авах чадвартай яаралтай тусламжийн эмч, сувилагч нар ажиллаж байна. Мөн хүнд урвал гарсан үед эм тариа бүхий эмнэлгийн багцыг бэлтгэсэн байгаа. Хүнд хэлбэрийн харшлын урвал гарах үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор вакцин хийлгэсний дараа хүн бүр 15-30 минут хүлээлгийн өрөөнд өөрсдийгөө ажиглах хэрэгтэй.

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.