Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»МОАХ -ны ХЭГ-аас аймгийн АН-ын дарга нарт чиглэл өгч санал хураалтад нөлөөлж эхэллээ
Папарацци

МОАХ -ны ХЭГ-аас аймгийн АН-ын дарга нарт чиглэл өгч санал хураалтад нөлөөлж эхэллээ

coolНийтэлсэн: cool03/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АН-ын даргын сунгааны санал хураалт өнөөдөр хоёр талд зэрэг явагдаж байна. “Эрдэнийн” АН-ынх цахимаар болон утсаар зэрэг явагдаж байна.

 

Одоогоор техникийн болон зохион байгуулалтын ямар нэгэн хүндрэлгүй байна. Харин бичгээр явагдаж байгаа “Тувааны” АН-ын санал хураалт нэрсийн жагсаалт нь алдаатай зэргээс болоод гишүүдийн тал нь саналаа өгч чадахгүй болжээ. Тэртусмаа С.Эрдэнэболд, Амартүвшин нарыг дэмжинэ гэсэн залуучууд саналаа өгч чадахгүй бүртгэлийн зөрчилтэй гэж буцааж байгаа нь бухимдуулж эхэлжээ.

Ялангуяа БГД, БЗД дээр маргаан их гарч байна. 2 талын санал хураалтууд орой 20 цагт зэрэг дуусна. Гэхдээ “Эрдэнийн” АН-ын дүнг тэр дороо гарах бол “Тувааных” гараар тоолж даваа гаригаас нааш эцэслэхгүй бололтой. Тэгээд ч гишүүдийн нэрсийн жагсаалт нь будлиантай, бүртгэлгүй гэсэн асуудал эхнээсээ их байгаа нь өчигдөр гарсан мэдээлэлтэй холбоотой гэж АН-ын гишүүд бас дахиад талцаад эхэлжээ. Өчигдөр өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Тувааны” АН-ын даргад нэр дэвшигчидтэй уулзаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг АН дарга болгоно. Та нар нэрээ тат” гэж хэлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ. Өнөөдөр мөн МоАХ-ын ХЭГ-ын дарга Эрдэнэцогт аймгийн АН-ынхан руу ярьж “Намын даргаар УИХ-ын гишүүн гаргахад анхаараарай. Цаашлаад УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгоод явах нь зүйтэй гэж дээрээс үзэж байгаа шүү.” гэсэн чиглэл өгчээ. Энэ чиглэл нь АН-ын даргад өрсөлдөж буй Амартүвшингийн талын хүмүүст хүрч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хуйвалдаан. булхай луйвар хийх гэж байна гэсэн эсэргүүцэл үүсгэхээр болжээ. Энэ нь “Тувааны” АН-ын даргын сунгааг дахиад Цогтгэрэл ба бусад болгон талцуулж, дотоод маргаан ширүүсэх төлөвтэй байна.

Эх сурвалж:opennews.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.