Хүн надад атаа өвөртлөн байхад би мэдсэн ч мэдээгүй мэт л байдаг
Холуур муу хэлчихээд инээгээд уулзахад нь би инээгээд л тосдог

Тэнгэрт тултал хөөргөн магтахад ч би байгаагаараа л хүлээж авдаг
Тэгээд намайг газарт унагахыг оролдоход ч би чимээгүй л байж ирсэн
Тэнхээтэй үед түшээд ирэхэд нь тосоод л авдаг
Тэгээд тойроод алсрахад нь мөнхийн дотно мэт би байгаагаараа л байдаг
Тусыг минь мартаж туйлж явахад нь би дуугүй л байдаг
Тэглээ гээд муудсан зүйлгүй би байгаагаараа л байна
Салхилж, шуурч, харанхуйлж байсан ч суурь баттай хэв хэвээрээ үлддэг аварга гүүр шиг
Сэтгэлээ би бөхөлж чадсан болохоор байгаагаараа байсаар л насыг элээх болно
Би хэнтэй ч уралдаж өрсөлдөөгүй
Хэн нэгнээс илүү дээр байх гэдэг тоглоомыг тоглох сонирхол надад байдаггүй
Би өдөр бүр өчигдрөөсөө илүү дээр хүн байхыг хичээдэг
Хүнд халгүй амьдрах юмсан гэж үргэлж бодож явдаг…

