Гэр бүлийн асуудлаараа олны анхаарлыг татаад буй Дуучин Т.Дэлгэрмөрөн.
Том охиныхоо хамтаар амьдарч, бяцхан хоёр охиноо санаж бэтгэр ч буйгаа цахимдаа байнга нийтэлдэг тэрбээр Бумбардайтайгаа уулзжээ.
Уулзаж баярласан дуучин маань сэтгэлийн үгээ цахимдаа дайв.
“Аз жаргал гэж энэ шүү дээ хүмүүсээ.Хаана инээд хөөр баяр баясгалан байна тэнд амьдрал өрнөж аз жаргал цэцэглэж байдаг тийм ээ.
Аав эгч хоёртоо зөндөө их эрч хүч бэлэглээд явсан хайртай үр Бумбардайгаа ханатлаа үнсээд үнэрлээд тэврээд үлдсээн бид хоёр.
Мэдээж дахиад тун удахгүй уулзана , дуртай цагтаа өргөө гэртээ ирнэ , өөрийн эрхээ эдэлнэ ээ миний нарны хатан хаан.
Бөбөөхэй минь одоохондоо зүгээрээ бүгдийн анхааралд байгаа бяцхан гүнж болохоор асуудалгүй.Бумбардайгаа л хайраар дутааж болохгүй бид хоёр” гэжээ.
Сайхан бүхнийг хүсье.