“Өгөөж”-ийн босс С.Түмэнгэрэл харийн бүсгүйг гэргийгээрээ сонгож хамтын амьдрал эхлүүлээд дөчөөд жил болж буй.
Хойд хөршид сургууль төгсөж ирэхдээ шавилхан биетэй ч шаггүй ухаалаг охин дагуулж ирсэн нь түүний гэргий А.Марина. Нөхөртөө гурван охин төрүүлж өгсөн энэ хатагтай СЭЗДС-ийг дүүргэж, олон жил компанийхаа ерөнхий нягтлан бодогчийн албыг хашсан.
Хүнсний салбарт тууштай хорь гаруй жил амжилттай ажиллаж байгаа С.Түмэнгэрэл ноёнтон өөрийнхөө амжилтыг эхнэртэйгээ холбон тайлбарладаг.
Мөн тун ч романтик тэрбээр А.Марина хатагтайг гэнэтийн бэлэг, цэцгийн баглаагаар “булдаг” гэнэ шүү.
Өнөөдөр түүний гэргийнхэн төрсөн өдөр тохиож сюрприз барьжээ.
Түүний гэргий ч романтик зангаар нөхрөөсөө дутахааргүй нэгэн бөгөөд баяр ёслол, шинэ улирал эхлэх тоолонд гэрээ өөр, өөр өнгө аясаар чимэглэх хоббитой төдийгүй дизайнерын хэмжээнд тохижуулдаг гэнэ лээ.