Лантуун дохио ТББ-ын тэргүүн асан Ч.Ганжавхлан цахимд эерэг мэдээлэл түгээдэг нэгэн билээ. Тэрээр “Цас шиг гоё мэдээ.Датагүй,утасгүй учраас хичээлээ хийж чадахгүй байгаа 20 хөөрхөн хүүхдүүдэд очих багц маань бэлэн.
9gb дататай дугаар, Note2 утас, цэнэглэгч, наалт.
Хүсээд ч, хичээгээд ч тэгш боломжгүй нөхцөлд хүүхдүүдээ сайн хүн бол гэдэг бид муу томчууд. Харин энэ бүхнийг боломжтой болгох гэж, бага ч гэсэн өөрчлөлт гэрэл гэгээ авч ирэх гэж олон ид шидтэй гар ажилласаар л байгаа.
Утас авах боломж олгосон, байнгын маш том дэмжигч хамтрагч Klaus Matthias Martin Moeller нартаа баярлалаа. Өөрсдөө зөвшөөрдөг бол маш том дэмжлэгүүдээр нь гайхуулмаар…
Утас хямдруулсан Теди төвийн Туваандаа гэр бүлд нь баярлалаа. @batsaikhan batsuuri
Хүүхэд бүрт дататай дугаар бэлэглэсэн Mobicom доо баярлалаа. 50 хүүхэд датандаа санаа зовохгүй хичээл номоо хийх боллоо.
Мэдээж дата дуусна, харин цэнэглэх датанд битгий санаа зов гэж нэрт зохиолч Д.Оюунчимэг Дашийн Оюунчимэг эгч маань УсГал зохиолоо Ид шидийн орон сайн үйлсийн дэлгүүрт маань хандивлаж “та нар минь зараад хичээл номдаа шамдах хүүхдүүдэд дата авч өгөөрэй.
Ингээд ид шид бүтэж бид зөвхөн хичээлээ хийж байгаад нь хяналт тавьж, хөтөлбөрүүддээ хамруулах боломжтой боллоо. Мэдээж бүүр өгөх биш цаг сайхан болтол хэрэглүүлнэ, сайн байвал ….., гэр бүлтэй нь жижигхээн гэрээ хийнэ гм зохицуулалтууд хийгдэнэ.
Жич. 20 хүүхдээ сонгоод судлаад хэрэгжүүлж байгаам шүү” гэжээ”гэжээ.