Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ
Мэдээ

Нийтийн тээврийн автобусны тоог хоёр дахин нэмлээ

coolBy cool04/13/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. Иймээс иргэдийн ачаалал их байдаг 21-р хороолол болон Таван шарын автобусны буудал дээр очсон юм.

Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгожээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Тээврийн хэрэгслийн тоог хоёр дахин нэмсэн. Иргэдийн зорчилт өндөр байна. Хяналт, шалгалтын байцаагч нар иргэд хоорондын зай барилтыг шалгаж байгаа ч зорчигчдын тоо буурахгүй байна” гэлээ.

Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд  “Өчигдөр нийтийн тээврээр 110898 зорчигч үйлчлүүлсэн. Үүний 63 хувь нь энгийн картаар төлбөр төлж зорчсон иргэд. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын иргэд нийт зорчигчдын 63 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. 36 хувь буюу 40623 зорчигч хөнгөлөлттэй карт ашигласан. Ахмадын картаар зорчигчид 23 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн хувийг эзэлж байна” хэмээн ярилаа.

Мөн иргэдэд хяналт тавьж буй Нийтийн тээврийн үйлчилгээний газрын шалгагч нар “Ачаалал их байна. Тэр дундаа өглөө 07:00-08:00 цагийн хооронд ачаалал хамгийн их байдаг. Өдөр бол харьцангуй бага байна. Өчигдөр нийт зорчигчдын 30 гаруй хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байсан. Өнөөдөр ч мөн ялгаагүй байх дүр зураг ажиглагдаж байна. Албан хаагчид иргэдийн бичиг баримтыг шалгаж, зарим хүнийг буцааж байгаа. Зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд бичиг баримттайгаа явж байгаа ч бичиг баримтгүй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Энгийн иргэд бичиг баримтаа шалгуулдаггүй. Ажилдаа явж байна гэж хэлдэг” хэмээсэн бол иргэд “Автобус ойрхон ирж байгаа ч хүн их байна” гэдгийг хэлж байлаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр автобусны тоог нэмж байгаа ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна. Уг нь хөл хорионы үеэр хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл энгийн иргэд олноор үйлчлүүлж байгааг онцолсон. Мөн үүнд хяналт тавьж, эдгээрт анхаарсан зохицуулалт хийх ёстойг холбогдох албаныханд санууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.