Хөл хорио эхлээд 12 хоногийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд вирусын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, улмаар нас барсан хүний тоо 56 болжээ.
Тэгвэл Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ээс хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналаа гаргаад байгаа бөгөөд өнөөдөр УОК-ын хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.