МУГЖ С.Вандан гэргий Д.Дуламсүрэн
Монгол улсын гавьяат жүжигчин, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулж, хослон дуулсан төдийгүй өвөрмөц хоолойгоороо 50 гаруй жил урлагийн алтан тайзыг мялааж, ард түмнээ хөглөж явна.
“Вансэмбэрүү”, “Бид мартахгүй”, “Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон сайхан дуугаараа ард түмэнд хүндлэгдсэн анхны хос дуучид. Тэдний дууны түүчээг бага хүү В.Баттулга, ач охин Б.Дуулим нар үргэжлүүлж яваа.
Дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэг
МУГЖ С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг. Тэрээр хоолойн цар хүрээтэй сайн дуучнаас гадна айлын сайн эзэгтэй. Монгол ёс заншил, ахуй соёлоо хамгаас илүү дээдэлж монгол хувцсаараа гоёж яваа түүгээр бахархах хүн олон байдаг.
Энэ ч утгаараа эмэгтэй хүн юу хийж чадах ёстой юм, тэр бүгдийг хийж сурсан гэдэгтээ итгэлтэй байдаг хэмээсэн. Мөн тэрээр нөхрийнхөө санаачилсан “Хамаг монгол” төслийн ажлаараа Тува, Буриад, Өвөрмонголд тулганы гал бадраах ёслолд оролцдог. Тэрээр дуучин С.Жавхланд 4 хүүхэд төрүүлж өгсөн.
Дуучин Б.Болдын гэргий Х.Мөнгөнцэцэг
Дуулиан шуугиан дундаас амьдралаа босгож яваа хоёр бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг. Жавхлан Баясгалан тэргүүтэй гурван хүүхдийн эцэг эх болсон тэд олны хэл амыг ажирахгүйгээр уран бүтээлээ тууривсаар байгаа.
Хосууд хамгийн сүүлд байгалийн гамшигт өртөж, шуурганд гэр орон, мал ахуй, эрүүл мэнд сэтгэл санааны хохирол амссан малчиддаа зориулж хандивын тоглолт хийсэн нь нүдээ олсон хэрэг болсон. Хамтын амьдралаа эхлүүлснээс хойш 10 аад уран бүтээлийн хамтдаа гаргасан гэнэ лээ.
Э.Төрмандах гэргий О.Гансувд
Нийтийн дууны урлагийн гэр бүлийн хос дуучдын нэг бол Э.Төрмандах, О.Гансувд нар юм. “Минийлээ хөөрхөн үрс”, “Жаргалтай үрсийн дуулал”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг хамтын уран бүтээлүүдээ түмэн олондоо хүргэж “Хос ертөнц” нэртэй анхны хамтарсан тоглолтоо 2019 онд хүргэсэн билээ.
Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.
СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн. Дуучин О.Гансувдыг сайхан ч бүсгүй сайн хань гэж үзэгч фэнүүд нь үнэлдэг юм билээ.
Д.Хишигбаяр түүний гэргий Р.Дэлгэрмаа
Нийтийн дууны хос Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёрыг өөд өөдөөсөө харж дуулсаар байгаад дурлалцан улмаар гэр бүл болцгоосон гэдэг. Гэхдээ хайрын дуу дуулж, хайрандаа умбаж яваа тэд гэр бүл зохиохын тулд тийм ч шулуун замаар яваагүй. Юу гэхээр Д.Хишигбаяр эхнэр хүүхдээ орхин байж Р.Дэлгэрмаатай ханилсан гэж ярьдаг нь нууц биш.
Тэд гэр бүл болсноосоо хойш уран бүтээлд идэвхгүй, хааяа нэг тоглолтон дээр харагдах болсон. Хамаг анхаарлаа гэр бүлдээ хандуулаад завгүй яваа хосуудын хайрын бэлэгдэл болсон хүү нь хэдийнэ 7 нас хүрчээ.