Баянхонгор аймгаас гаралтай, олны танил алдартнуудын нэг бол МУГЖ М.Баярмагнай.
Өдгөө “Карантин 14” шоунд оролцож яваа тэрээр “100 жилийн дараа өвлийн идэш байх болов уу” гэдэгт ихээхэн санаа зовдог гэдгээ хэлжээ.
Эрхэм гавъяат маань малын чанасан гэдэс доторт ихээхэн дуртай бөгөөд өвлийн идшээ гаргахдаа хажууд нь байлцаж, янзлах дуртай гэнэ.
Энэ тухайгаа “Сүүлийн үед хүмүүсийн үзэж харж байгаа юм өөр болж байна. Магадгүй 50, 100 жилийн өвлийн идэж байх болов уу гэж боддог. Манай аав дээр үед өвлийн идэш гэдэг юм хийдэг байсан, энэ ёс заншил байхгүй болчихвий” гэжээ.