Рок поп, хип хоп дуу сонгох дуртай гэдэг Наро Банчэн гэгээнтэн эхнэр авч, хүүтэй болсон талаар хэвлэлүүд бичих болжээ.
Гэнэн сахилтай тэрээр өмнө нь жүжигчин Б.Батмаатай багагүй хугацаанд амраглаж байсныг гэрчлэх хүмүүс олон байдаг. Гэвч насны ханиараа уул уурхайн компаний эзний ганц охинтой дэр нэгтгэж, оны өмнө хүүтэй болсон байна.
Түүний хадам аав “Хишиг Арвин индустриал” ХХК-ны эзэн Б.Хишигдорж.
Тус компани нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхрийн хэрэгт холбогдож, олноо танигдаж байсан.
Б.Хишигдорж захирал Х.Ариунзаяа гэх амь шигээ хайртай ганц охинтой. Охин нь гэгээнтнийг эр нөхрөөрөө сонгосонд Б.Хишигдорж захирлын хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа сурагтай.
Гэгээнтэний хадмын эрхэлдэг “Хишиг Арвин индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд олон улсын стандарт, шаардлагын дагуу гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
Мөн автозам, нисэх буудлын зам, орон сууц, эмнэлэг зэрэг зам, барилга, дэд бүтцийн чиглэлд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажилладаг. 2020 оны 1-р сарын байдлаар 2200 орчим ажилтан, 800 гаруй техник, тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Ямартаа ч, айлын том хүү болж төрсөн царайлаг гэгээнтэн Наро Банчэн удам залгах хүүтэй болсондоо сэтгэл тэнэгэр яваа бололтой.
Түүний урьд дүрүүд эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээн билээ.