Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

    06/06/2026

    Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

    06/06/2026

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна
Мэдээ

НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна

Эрхэм админBy Эрхэм админ04/26/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын 515 алба хаагч 16 чиглэлээр хяналт, шалгалт тогтмол хийж байна. Тодруулбал, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн хяналтаарбатлагдсан тохиолдлын гэр, ажлын байр, явсан маршрутыг тогтоон, эдгээр объектод мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвх зэрэгт шинжилгээтэй хяналт хийдэг. Мөн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн хяналтаар нийтийн эзэмшлийн зам, талбай, эзэмшил газар, хүүхдийн тоглоомын талбай болон бусад объектод халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа мэргэжлийн байгууллагын халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвхи зэрэгт  шинжилгээтэй хяналт хийж байна. Энэ хүрээнд 7672 объектын 1.589.944 ам метр талбай, нийтийн эзэмшлийн 2.575.702 ам метр талбайд тус тус хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисоос 16 дээж авч, лабораторид шинжлүүлсэн.

Дархлаажуулалтын үйл ажиллагааны хүрээнд вакциныг ХӨСҮТ-д байрлах улсын төв агуулахад вакцин ирснээс эхлүүлэн дүүрэг бүрд түгээх, цаашлаад өдөр бүр дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн үеийн бэлэн байдал, цэгт ажиллаж байгаа хүний нөөцийн чадавх, цэг дэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, вакцины хадгалалтын аюулгүй байдал зэрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Уг шалгалтыг өдөр бүр хийж байгаа бөгөөд дархлаажуулалтын цэгүүдэд давхардсан тоогоор 802 удаа, тээвэрлэлтэд 26 удаа хяналт тавьж ажилласан. Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулсан, үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн хэмийг хэмжиж, QR код уншуулсны дараа объектод нэвтрүүлж байгаа байдал, хоёр цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байгаа эсэх, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг зөв байрлуулсан зэрэгт тогтмол шалгалт хийж байна.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтаар гүний хяналтын бүсэд ирсэн тээврийн хэрэгслийн жолоочоос тандалт, судалгаа авч, тээврийн хэрэгсэлд хийж байгаа халдваргүйжүүлэлтийн чанар, импортын бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бичиг баримтын болон лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийдэг. Нийслэлд халдвартай хог хаягдлыг устгадаг хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагын халдвартай хог хаягдлаас гадна коронавирусийн батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой холбоотой хог хаягдлыг устгаж байгаа. Иймд энэхүү үйл ажиллагаанд тухайн устгалын байгууллагад очиж, хяналт тавин ажилладаг бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хоёр албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан.

Тусгаарлах байрны хяналтыг тусгаарлан ажиглах зориулалтаар ажиллаж байгаа зочид буудлуудын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэгт тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг байрлуулахаас өмнө болон байрлуулснаас гурван хоногийн дараа хяналт тавин ажиллаж байна. Мөн тухайн байруудад батлагдсан тохиолдол илрэх бүрд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж байна. Одоогоор 22 тусгаарлах байр байгаа бөгөөд давхардсан тоогоор 220 удаа хяналт, шалгалт хийн, улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, арга хэмжээ авч ажилласан.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

МХЕГ НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.