Эмоци хамтлагийн нүүр царай болсон бүсгүйчүүдийн нэг бол Б.Ариунцэцэг буюу Ариука. Анхны амьдралаа Outlaw хамтлагийн дуучин Чинзотой эхлүүлж байсан тэрээр шинэ амьдрал зохиогоод удаагүй байна.
Тэрээр охиноо өөр дээрээ өсгөдөг бөгөөд бяцхан охин нь хэдийнээ 5 нас хүрчээ.
Охиныхоо төрсөн өдрөөр тэрээр хүслийг нь биелүүлж утас авч өгсөн байна. Бяцхан охиныхоо магнайг тэнийлгэсэн жүжигчин бүсгүй сэтгэл тэнүүн байгаагаа цахим хуудсаараа илэрхийлсэн байна.