Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Д.Сумъяабазар: Vero Cell вакцины хоёр тунг хийлгэсэн. Дархлааны үзүүлэлт 2.7 буюу эсрэг биет бүрэн тогтсон байна
Мэдээ

Д.Сумъяабазар: Vero Cell вакцины хоёр тунг хийлгэсэн. Дархлааны үзүүлэлт 2.7 буюу эсрэг биет бүрэн тогтсон байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/02/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдаж, сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо нийслэлийн хэмжээнд тогтвортой байна.

 

Хариу арга хэмжээний баг батлагдсан тохиолдол дээр очиж, ойрын хавьтлыг тогтоох, эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай бол эмнэлэгт шилжүүлж, өрхийн эмчийн хяналтад авч байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Тэрбээр “Тухайн өдөрт халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 90 гаруй хувийг 24 цагийн дотор хяналтдаа авч байна. Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 2,884 хүн бий. Өдөрт шинжилгээний зургаан цэг, амралтын өдрүүдэд гурван цэг ажиллаж байгаа” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн.

Тавдугаар сарын 8-н гэхэд нийслэлийн иргэдээ I тунд хамруулж, II тунг тавдугаар сарын 29 гэхэд хийж дуусгахаар төлөвлөсөн. Нийт 120 цэгт өдөрт 75 мянга гаруй хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж, 2000 гаруй эмч, ажилтан ажиллаж байгаа юм.

Гэвч нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна. Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдалт муу, өнөөдөр л гэхэд 75 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 47,971 хүн вакцин хийлгэжээ.

Иргэд маань вакциндаа идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалж байж, эдийн засгаа богино хугацаанд сэргээн хил гаалиа нээнэ
Хотын даргын хувьд БНХАУ-ын Vero Cell вакцины анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн.

Тэрбээр энэ тухайгаа “Хятад вакцин хийлгэхийн тулд олон талаас нь бодож, мөн судалсан. Манай нийгэм, худалдаа, эдийн засгийн хамгийн гол түнш бол БНХАУ. Вакцин нь мөн хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан. Түүнчлэн тус улс вакцинаа дээд зэргийн түвшинд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл авсан. Дөрөвдүгээр сарын 7-нд хоёр дахь тунгаа хийлгэх байсан ч амжилгүй, дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлт 2.7 байна. Энэ нь эсрэг биет бүрэн тогтсон гэсэн үг. Тиймээс иргэд маань битгий төөрөгдөөрэй.

Ковидгүй зуны төлөө, ковидгүй Монголын төлөө, ковидгүй Улаанбаатарын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.

Мөн үргэлжлүүлэн “Вакцинд хамрагдах эсэх нь тухай иргэний сонголт. Гэхдээ иргэдэд вакцины талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. Дэлхийн олон улсад вакцины төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна. Иргэдээ вакцинд хамруулж байгаа тоогоороо манай улс Азид дээгүүрт яваа.

Цар тахал, эдийн засаг урвуу хамааралтай байна. Үүнийг шийдэхийн тулд иргэд маань вакциндаа идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалж байж, эдийн засгаа богино хугацаанд сэргээнэ. Ингэж байж нийгэм, эдийн засаг хэвийн хэмжээнд очиж, хил гаалиа нээнэ.

Улаанбаатар хотын иргэдийнхээ 1.1 саяыг нь вакцинд бүрэн хамруулсны дараа хотын эдийн засагт дорвитой, томоохон алхмуудыг хийнэ. Вакциндаа идэвхтэй хамрагдаж, өөрсдийгөө болон үр хүүхдээ халдвараас хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг хүсье” хэмээв.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.