Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»С.Батсайхан: Нийслэлд үерийн хамгаалалтын 145 км урт далан суваг байдаг
Мэдээ

С.Батсайхан: Нийслэлд үерийн хамгаалалтын 145 км урт далан суваг байдаг

Эрхэм админBy Эрхэм админ05/05/2021Updated:05/06/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 145 км далан суваг, хөрсний болон борооны ус зайлуулах 187 км шугам, сүлжээний засвар, арчлалт, нөхөн сэргээлт, угсралт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний лаг цэвэрлэх, үерийн усны далан цэвэрлэх ажил ямар шатандаа явж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед хэдэн байршилд ус зайлуулах хоолой, үерийн даланг цэвэрлэж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд нийт 53 байршилд 145 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Бид төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хийдэг юм. 3, 4-р хорооллын үерийн далан, Энхтайваны өргөн чөлөөний үерийн далангийн цэвэрлэгээний ажлыг хоёр бригад хийж байна. Цэвэрлэгээний ажил 20-30 хувьтай явж байгаа.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-Баянбүрдийн тойрог болон Долоон буудлын эцэст шинээр ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Засварын ажлын хүрээнд Гэсэрийн баруун суваг буюу “Петровис” шатахуун түгээх станцаас доош Гэсэр сүмийн баруун уулзвар хүртэлх 0.6 км урт үерийн далангийн засварын ажлыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын харьяалалд байдаг үерийн хамгаалалтын барилга байгууламж бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй үерийн эрсдэлээс хамгаалж байдаг нэн чухал объект. Тиймээс үерийн даланд хог хаягдлаа хаяхгүй, ахуйн бохир усаа хийхгүй байхыг иргэддээ уриалж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 145 км үерийн хамгаалалтын далан сувгийн ахуйн хог хаягдлыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Бид үерийн хамгаалалтын далан сувагт хур борооны ус болон шар уснаас үүссэн лаг шавар, хог хаягдлыг байнга ачиж тээвэрлэдэг. Жилд дунджаар 20 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг ойролцоох төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэж, зайлуулдаг юм. Үерийн хамгаалалтын далангийн гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэдэг. Энэ нь үер болох эрсдэлийг бий болгодог. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хийцийг зөвшөөрөлгүй өөрчилснөөс иргэн, аж ахуйн нэгжид эрсдэл учирдаг. Үерийн хамгаалалтын далан суваг хийхэд өртөг өндөр байдаг учир жил бүр олон км далан суваг хийх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан сувгийг шат дараатайгаар төлөвлөж, хийж байна. Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэгэх ажлыг жилд хоёр удаа, үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажлыг жил бүр хийдэг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.