Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

    06/06/2026

    Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

    06/06/2026

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд Хотын дарга гэнэтийн бэлэг барилаа
Мэдээ

Төрсөн өдөр нь тохиож буй сувилагч Б.Өнөрхүүд Хотын дарга гэнэтийн бэлэг барилаа

Эрхэм админBy Эрхэм админ05/12/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарт очиж төрсөн өдөр нь тохиож байгаа сувилагч Б.Өнөрхүүд гэнэтийн бэлэг барьж, цэцгийн баглаа, гарын бэлэг гардууллаа.

Хотын дарга Д.Сумъяабазар “Ард иргэдийн эрүүл мэндийн манаанд нэн тэргүүнд зогсдог сувилагч танд Олон Улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе. Мөн төрсөн өдөр нь давхар тохиож байгаа учраас албан ёсоор баяр хүргэх гэж ирлээ. Гэр бүлд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Засаг даргын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдаа бүх талаар нь дэмжиж ажиллана” гэлээ. Харин сувилагч Б.Өнөрхүү Хотын даргад баярласнаа илэрхийлээд, нийт сувилагч нартаа Олон Улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбарын эрхлэгч Г.Оюунцэцэгт коронавирусээр өвчлөөд эдгэрсэн эмнэлгийн алба хаагчдад зориулсан дархлаа дэмжих эрүүл мэндийн багцыг гардуулан өглөө. Тус эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 10 хорооны 80 мянга орчим иргэнд үйлчилдэг. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байсан ажилтнуудаас нь дөрвөн хүн халдвар аваад эдгэрчээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Цар тахлын амаргүй цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө цаг наргүй ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа Засаг даргын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дархлаажуулалтын аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс дархлаа дэмжих багцыг гардуулж байна. Ачааны хүндийг нуруундаа үүрч байгаа та бүхэн маань эрүүл байж, ард иргэдээ хамгаална. Ажлын амжилт хүсье” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэр хүчин төгөлдөр, дахин сонгууль явуулах тухай мэдээлэл худал

06/06/2026

Д.Отгонжаргал: Авлига, хулгайн хэргүүдийг мартаж болохгүй, хариуцлага тооцох ёстой гэв

06/06/2026

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.