Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Мэдэгдэл
Нийгэм

Мэдэгдэл

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/19/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-г тойрсон олон жилийн толхилцол, талцал хуваагдлыг таслан зогсоохын төлөө хоёр холбоо ойлголцлын тодорхой түвшинд хүрч хамтран ажиллаж буй энэ үед МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч
Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ дангаар хуралдаж энэ сарын 29-ны өдөр Ээлжит бус Их Эеийг зарласанд харамсаж байна.

Хэдийгээр Ц.Магалжавын тэргүүлж буй МҮБХ гэгч нь хууль бус боловч тэнд бөхийн төлөөлөл байгаа учраас бид хүндэлж ирсэн бөгөөд нийт бөхчүүдийн эрх ашгийн үүднээс хамтран ажиллахыг эрмэлзсээр буйг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдсан МҮБХ-ны Ээлжит бус Их Эеэс байгуулагдсан албан ёсны МҮБХ нь Л.Чинбат тэргүүнтэй холбоо мөн болно. Тиймээс тус холбоо дангаараа Их Эеийг зарлан хуралдуулах эрх зүйн боломжтой боловч үүсч буй нөхцөл байдалд ул суурьтай ухаалаг хандахыг чухалчилж хууль, дүрмийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг эрхэм болгож эв эеийг эрхэмлэсэн алхмыг хийж ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал Улсын бүртгэлд бүртгэгдсэн тамга тэмдэгийг түр ашиглуулахаар шилжүүлж, Их Эеийг хамтран хуралдуулах саналыг удаа дараа тавьж бодит алхмуудыг хийж ирсэн билээ.

Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрийг үл хэрэгжүүлж хууль завхруулж ирсэн өмнөх бусармаг явдлыг давтаж, бөхчүүдийн эрх ашгийг уландаа гишгэж, талцал хуваагдлыг дахин дэвэргэж буй хэсэг бүлэг хүмүүс МҮБХ-ны нэрийг барьж дангаар хүч түрэн Их Эеийг зарласан нь зохих түвшинд зөвшилцөлд хүрсэн нэгдмэл байр суурийг нурааж нийт бөхчүүдийн нийтлэг эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Бидний зүгээс МҮБХ хамтарсан Их Эеийг зохион байгуулж талцал хуваагдлыг дүрмийн хүрээнд шийдвэрлэх саналаа үүгээр дахин хүргүүлж байна. Хэрвээ МҮБХ-ны Их Эеийг хамтран хуралдуулахаас татгалзаж бөхийн холбоог олон жилийн турш талцал мэтгэлцээний туйлд хүргэсэн бусармаг байдлыг дахин давтаж эрх зүйн чадамжгүй Их Эеийг дангаар хуралдуулах аваас нийт бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүхэд хандахаа үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2021 оны тавдугаар сарын 19-ны өдөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.