Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа
Мэдээ

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/21/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа. 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10.287 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа.

Уулзалтаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү нар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, гурван талт гэрээний хэрэгжилт, барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчдийн санал, хүсэлтийг сонссон. Мөн гурван гол асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн орон сууцны борлуулалтыг дэмжих, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ипотекийн зургаан хувийн зээлд хамруулах, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд төслийг амжилттай хэрэгжүүлж, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамруулах, ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин сэргээн засварлах иргэдийг хохироохгүйгээр шийдэж өгөх.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд барилгын зөвшөөрөл давхардуулан олгохгүй байх талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгөх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг барих төсөв хөрөнгийг шийдвэрлэх зэрэг шийдвэрүүдийг гарган, нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудад уламжилж, шийдвэрлүүлэх.
Төслийн сонгон шалгаруулалтад орж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт тавьж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуульд өөрчлөлт оруулах, хуулийг шинээр санаачлахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн.
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.