Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш 06:00 цагаас нээгдэнэ
Мэдээ

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш 06:00 цагаас нээгдэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/21/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн маргааш/2021.05.22/ өглөө 06:00 цагаас нээгдэх гэж байна.

УОК-оос гаргасан журмаас:

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины хоёр тунг хийлгээд 14 хоног болсон иргэн орон нутаг руу явах нь нээлттэй болж байгаа юм. Ингэхдээ нотлох баримт буюу вакцинд хамрагдсан гэрчилгээгээ авч явна.

Сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгааг авах нь. Гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээс, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тухайн эмнэлгээсээ магадалгаа авахыг холбогдох албаныхан зөвлөж байгаа.

Иргэд иргэний үнэмлэхээ авч явах ёстойг журамд заасан.

0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

Эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцин хийлгэх боломжгүй, хамрагдаагүй иргэд PCR /3 хоног хүчинтэй/, түргэвчилсэн /2 хоногийн хүчинтэй/ шинжилгээ өгөөд орон нутаг руу явж болно. Харин очоод аймаг болон сумын онцгой комиссын хяналт дор 7 хоног гэрийн тусгаарлалтад байхыг УОК-оос мэдээлсэн билээ.

Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар 629-өөр нэмэгдэж, халдварын тоо улсын хэмжээнд 51,247 болсон байна.

ЖУРАМ: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.