Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Зам тээврийн ослоор бяцхан үрсээ алдсаар байх уу?
Мэдээ

Зам тээврийн ослоор бяцхан үрсээ алдсаар байх уу?

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/24/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Та хүүхдэд ээлтэй жолооч мөн үү?

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Бяцхан зорчигч” аяныг өрнүүлдэг билээ.

Энэ жилийн хувьд бид Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зөвлөл, Эрүүл мэндийн яам, ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Б.Одгэрэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, сургалт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа нартаа хамтран  “Хүүхдэд ээлтэй жолооч” аяныг 2021.05.24-ний өдрөөс 1 сарын хугацаатай Улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна.

Нөхцөл байдлын мэдээлэл:

Монгол улсын хэмжээнд 2011-2020 оны байдлаар хүүхэд өртсөн нийт 9779 осол бүртгэгдэж,  10,332 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 9874 хүүхэд буюу 95,7 хувь нь гэмтэж, 485 хүүхэд буюу 4,7 хувь амь хохирсон байна.

Нийт ослын 8,358 буюу 85 хувь, гэмтсэн хүүхдүүдийн 8,699 буюу 88 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол амь хохирсон хүүхдүүдийн 386 буюу 80 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнгөрөгч онд улсын хэмжээнд 625 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 64 хүүхэд амь насаа алдсаны 23 хүүхэд нь авто зам бус өөрсдийн амьдардаг хороолол, хашаандаа тоглож байх үед нь эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхээсээ өмнө орчноо шалгаагүйн улмаас, 30 хүүхэд нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ буй тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас осолд өртөж амь хохирсон байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 69 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Энэ нь шууд эцэг, эх насанд хүрэгчдийн хариуцлага,анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд юм.

Аяны хүрээнд хийгдэх ажлууд:

1. 10 хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүй хөдөлгөөнд оролцуул байгаа эцэг эх,  асран хамгаалагчийг тогтоож, хор уршгийг ойлгуулах.
2. “Би хүүхдэд ээлтэй жолооч” уриалгыг аж ахуйн нэгж, албан байгууллагуудаар аялуулах.
3. Эрсдэл бүхий Ерөнхий боловсролын сургуулийн судалгааг гаргаж, эрсдэлгүй орчин бий болгох ажил, арга хэмжээ зохион байгуулах.
4. Сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч нарт цахим хэлбэрээр сургалт зохион байгуулах.
5. Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 анги, 3-5 анги, 6-7 ангийн сурагч нарын дунд 3 төрлөөр гар зургийн уралдааныг зохион байгуулах.
6. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд зорилтот мэдээ, шторкын уралдааныг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах.
7. Цахим орчинд хандалт ихтэй, идэвхтэй хүмүүстэй хамтран хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх уриалгыг олон нийтэд түгээх.
8. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх баримтат кино бэлтгэн, олон нийтэд хүргэх.
9. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, буруу тээвэрлэлтээс үүсэх эрсдэлийг  жолооч, эцэг эхэд хор уршгийг ойлгуулах.
10. Тандалт судалгаагаар осол гэмтлийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг нарийвчлан гаргах тогтолцоог сайжруулах арга хэмжээ авах.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.