Сүүлийн үед амиа хорлох тохиолдол буурахгүй байна. Өчигдөр л гэхэд 31- 54 гурван хүн амиа хорлосон байдалтай олдсон байна.
Тухайлбал, Увс аймгийн Улаангом суманд А.Э гэх 31 настай эрэгтэй өөрийгөө боомилон хөнөөсөн байна. Тэрбээр .300.000 төгрөг цахимаар залилуулсан асуудалтай байсан аж. Үүний улмаас амиа хорлосон байх магадлалтай байгаа юм.
Мөн Дархан-Уул аймагт Б.А гэх 54 настай эрэгтэй, Баянзүрх дүүргийн 14-р хороонд оршин суух Б.М гэх 53 настай эмэгтэй мөн амиа хорлосон байдалтай олджээ.
Амиа хорлох нь асуудлын шийдэл биш гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Шашны урсгалуудад амиа хорлох нь нүгэлд тооцогддог байна. Иймд иргэн та амиа хорлох талаар бодохгүй сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө аваарай.