Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026

    Улсын аварга О.Хангай манай дуранд

    07/25/2026

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Орон нутагт хийгдэж буй Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна
Мэдээ

Орон нутагт хийгдэж буй Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/20/2021Шинэчилсэн:05/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орон нутагт хийгдэж буй Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагаанд МХЕГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын, эм, биобэлдмэл, эмчилгээний чанарын хяналтын улсын /ахлах/ байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгуудад хийж байна. Шалгалтын баг орон нутагт буй дархлаажуулалтын суурин, түр цэгүүд, аймгийн Эрүүл мэндийн газар болон тус газрын вакцин, биобэлдмэлийн агуулахыг хамруулан хяналт шалгалт хийж үнэлгээ, дүгнэлт өгөн мэргэжил арга зүйгээр хангах юм.

Өвөрхангай:
Тус аймгийн хувьд дархлаажуулалтад хамрагдах 74510 иргэний 71.4 хувь нь I тун, 7.7 хувь нь II тунд хамрагджээ. Мөн тус аймгийн харъяат 11607 хүн бусад аймаг, орон нутагт I тунд хамрагдсан байна. Вакцины нэгдүгээр тунд хамрагдалтаар Бат-Өлзий сум хамгийн өндөр буюу 90 хувь, Баян-Өндөр сум хамгийн бага буюу 36.2 хувьтай байгаа бол аймгийн төв Арвайхээр суманд 75.7 хувьтай байна. Нэгдүгээр тунд хамрагдах иргэдийн тоо буурсантай холбоотойгоор Арвайхээр суманд байсан 13 түр цэгийг буулгаж тус сумын өрхийн гурван ЭМТ-өөр вакцинжуулалт хийж байна. Ирэх Даваа гаригаас хоёрдугаар тунд хамрагдах иргэдийн вакцинжуулалт эхэлж, дархлаажуулалтын түр цэгүүдийг дахин ажиллуулахаар төлөвлөжээ. Хяналт шалгалтаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд бүртгэгч, зохицуулагч зэрэг хүн хүч дутагдалтай, вакцинд хамрагдахаар ирж буй иргэн эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээ авч буй иргэдтэй холилдох,  яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж хангалтгүй зэрэг зөрчил илэрч байна.  Иймд түр цэгүүдийг өрхийн ЭМТ рүү шилжүүлэхгүйгээр тоог нь цөөрүүлэх байдлаар дархлаажуулалт хийх, аймгийн төвийн вакцины агуулахаас сумд руу вакцин тээвэрлэхдээ хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдахаас сэргийлж, цаг агаарын нөхцөл байдлыг тооцоолох зэргийг аймгийн Эрүүл мэндийн газарт зөвлөлөө.

Дорноговь
Тус аймагт 2021.05.20-ны өдрийн байдлаар I тунд 45951 иргэн, II тунд 12287 иргэн хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн төвд 1 цэг ажиллаж байна.Ирэх Мягмар гариг буюу тавдугаар сарын 25-ны өдрөөс иргэдийн 2 дахь тун хийх хугацаа болж байгаа тул бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Аймгийн Эрүүл мэндийн газар, вакцины хадгалах агуулах, спорт цогцолбор дээр байрлах коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын  суурин цэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.

УОК-ын даргын 2021 оны 05 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакциныг түгээх, дархлаажуулах үндэсний төлөвлөгөө”, МХЕГ-ын даргын 2021 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан ” Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакциныг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалах, түгээх, дархлаажуулах үйл ажиллагаанд хяналт тавих түр заавар”-ын хүрээнд энэхүү хяналт шалгалт хийгдэж байгаа юм

МХЕГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.