Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Д.Сумъяабазар: Эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана
Мэдээ

Д.Сумъяабазар: Эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/01/2021Шинэчилсэн:06/02/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, “Найрамдал” зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зэрэг газруудад ажиллалаа.

Тус төвийн барилгууд ашиглалтад ороод 30 гаруй жил өнгөрсөн, ашиглалтын хугацаа дуусжээ. Гэхдээ засвар төдийхөн хийн, үйл ажиллагаа явуулсаар ирсэн байна.  “Дээвэр, суурь, спортын талбайнуудад засвар хийх шаардлагатай. Бүх төсвөө гаргасан, зургаа гаргахаар захиалагчийн ажил хийж байгаа” хэмээн тус төвийн удирдлагууд хэлж байлаа. “Найрамдал” төв 43 жилийн түүхэнд 70 гаруй орны 600 мянга гаруй хүүхдийг хүлээж авчээ.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс орны ирээдүй бол хүүхэд. Үр хүүхдүүд маань ирээдүйн сайн иргэн болж төлөвших ёстой. Засгийн газрын хуралдаанаар багц арга хэмжээ авахаар болсон. “Бамбарууш” кафег сэргээхээр болж байна. Мөн “Найрамдал” зусландаа иж бүрэн засвар хийхээр болсон. Зуслангийн ойролцоо газар олгохгүй. “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина. Энэ мэт олон шийдвэр гаргах ёстой. Жуковын талбайн ард газар олгосон байсан захирамжийг Хотын дарга хүчингүй болгосон. Засгийн газраас хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг дэмжиж ажиллана. Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр дахин сүндэрлэхээр болсон. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө олон ажил хийх болно” хэмээсэн юм. Мөн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнаж, урамшууллаа.

Үүний дараа Сонгинохайрхан дүүрэгт барьж буй Хүүхэд, залуучуудын соёлын театр ажиллалаа. Хүүхдийн театрын анхны найруулагч, жүжигчдийн төлөөлөл ирж, театраа эргэн сэргээж байгаад талархал илэрхийлсэн юм. Тэд мөн “Хүний хөгжил бол улс орны хөгжил. Тэр дундаа хүүхдийн хөгжил хамгийн чухал” хэмээсэн. Түүнчлэн “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр үзэгчдэд мөнхөрсөн МУГЖ Ш.Дэлгэржаргал “Миний жүжигчин болох гараа Хүүхэд, залуучуудын театрын тайзнаас эхэлсэн. Театрыг сэргээх ийм шийдвэр гаргасан бүх хүнд маш их баярлалаа” гэлээ.

Мөн “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж,  нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл өдгөө хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотоо дэмжиж ажиллана гэдэг бол хамгийн том хамтын ажиллагаа юм. Хүүхэд, залуусын хот болох, олон асуудлыг үе шаттай шийдэх хамгийн чухал суурь алхмуудыг энэ цаг мөчид эхлүүлж байгаагаараа онцлогтой. Улаанбаатар хотод “Бамбарууш” кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар байдаг. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг. Хүүхдийн баярыг улсын хэмжээнд, хотын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх сайхан цаг удахгүй ирнэ. Цаашид эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хотын төлөө ажиллана. Монгол Улсын түүчээ, хойч үе болсон хүүхэд, багачуудын маань ирээдүй улам гэрэлтэй байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээн ярилаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.