Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Мэдээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/23/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах төслийн талаарх мэдээлэл, Гандан орчмыг соёл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан байна.

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж байгаа нь түүхэн гэмээр үйл явдал болж байгааг онцлоод 1994 онд баталснаас хойш тус хуульд дорвитой өөрчлөлт оруулаагүй байсан гэлээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг 51 зүйлтэй бөгөөд хууль батлагдсанаар нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хууль, засаглалын хувьд томоохон шинэчлэл хийгдэнэ гэж үзэж байгаа юм. Тус хуулийн төслийг “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” хэмээн томьёолж тун удахгүй УИХ-д өргөн барих юм.

Цаашид нэг төвт хотоос олон төвт хот руу буюу дэд төв, дагуул хотыг хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс болох том зорилт тавьж байгаа бөгөөд үүнд хууль, эрх зүйн орчин чухал байгаа талаар Хотын дарга онцолж байлаа. Түүнчлэн хууль батлагдсанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж түүхэн шийдвэр гаргасан. Тодруулбал, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хотын захиргаа дангаараа шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж шаардлагатай хөрөнгө буюу жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэл хотод төвлөрүүлэхээр болсон билээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог УИХ-д байгуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Засгийн газар Улаанбаатар хотын асуудлыг бодлогынхоо нэгдүгээрт эрэмбэлж, дэмжиж байгаа. Үүний хүрээнд нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллана. Мөн УИХ, Засгийн газрын бодлогын түвшинд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Хууль, эрх зүйн хувьд Засгийн газар өнөөдөр шуурхай арга хэмжээ авч Улаанбаатар хотод том итгэл өгч байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.