Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Цуврал №1: ХСҮТ-ийн газарт дураараа дургиж буй М.Билэгтийн увиагүй үйлдэл
Гэмт хэрэг

Цуврал №1: ХСҮТ-ийн газарт дураараа дургиж буй М.Билэгтийн увиагүй үйлдэл

coolНийтэлсэн: cool08/26/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсдаа ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төвөөр жилдээ 100 000 гаруй хүн үйлчлүүлж, 10 000 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байна. Өдөрт давхардсан тоогоор 6000 гаруй хүн орж гардаг уг эмнэлэг 563 ажилтантай бөгөөд гаднаа 200 машины зогсоолтой. Тухайн эмнэлэг нь улсынх ч  газрыг хотын удирдлагууд дур мэддэг юм билээ. М.Энхболдыг хотын дарга байхад УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хувийн хэвшил ямар нэгэн арга замаар ХСҮТ-ийн газраас “хумсалж” барилга бариулж дөнгөсөн байдаг.

Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх гэдэг шиг М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг гэх хувийн хэвшил ажиллаж эхлэхээсээ өмнө хууль, дүрэм зөрчиж, хэл ам таталж дээрэнгүй зан гаргасаар байна.

ХСҮТ-ийн газраас авна, авсан газраасаа гадуур нь хашаална, дураараа аашилж байна

Уншигч танд ХСҮТ-ийн газрын кадастрын зургийг хүргэж байна.

Кадастрын зураг дахь  дугуйлсан хэсэгт Дөрөвдүгээр эмнэлэг баригдсан. Гэвч тус эмнэлэг өөрт олгогдсон газраасаа илүү гаргаж цемент хийсэн, гараашийн орц гарц хийсэн байгаа юм.

Зургийн тайлбар: Зурагт үзүүлсэн ногоон тэмдэглэгээтэй хэсэг нь Хавдар судлалын үндэсний төвийн эзэмшил. Гэтэл М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг ХХК ийнхүү илүү гарган өөрийн эзэмшлийн мэт явган хүний зам гаргажээ. 

Зургийн тайлбар: М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг ХХК өөрийн газартаа тулган барилга барьсан. Улмаар машины гараажийн орц гарцыг ийнхүү Хавдар судлалын үндэсний төвийн газраас “хумслан” барьжээ. 

Эндээс үзэхэд ХСҮТ-ийн хашаанд ямар нэг аргаар газар авсан М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг гэх хувийн хэвшил  дураараа авирлаж байгаа нь батлагдаж байна. Хэрвээ жирийн иргэн ингэж барьсан бол төр төмөр нүүрээ харуулж өмчид нь халдаад ч болтугай нураах байх биз.

Хэрвээ М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг ХХК газартаа тулгаж барилгаа бариагүй бол өнөөдөр цахим орчинд өндрийг аваад  байгаа асуудал үүсэхгүй байсан. Мордохын хазгай гэгчээр анхнаасаа өөрт олгогдсон газартаа тулгаж барилга барьснаас үүдэн өнөөдөр М.Билэгтийн хамаарал бүхий энэхүү ажиллагаа нь эхлээгүй эмнэлэг асуудал дагуулж байна.

Хариуцлага хүлээх албан тушаалтан байхгүй бол Нийслэлийн газар зохион байгуулалт алба төмөр нүүрээ харуулах болоогүй юу

Эрх мэдэлтэй байсан М.Билэгт гэгчийн хамаарал бүхий хувийн хэвшил дураараа аашилснаас болж өнөөдөр ХСҮТ болон Дөрөвдүгээр эмнэлэг  ХХК-ийн хооронд үл ойлголцол үүсч байгаа.  Үүнээс үүдэн ХСҮТ-ийн ажилтны биед халдсан үйлдэл бүртгэгдсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн байсан хүн улсын эмнэлгийн хашааг дураараа буулгаж, нийслэлээс ХСҮТ-д өгсөн газарт дураараа контейнер байрлуулж байгаа нь өөрөө хууль дүрэм, журам зөрчсөн дээрэнгүй үйлдэл билээ. Үүнд анхаарал хандуулах ёстой нь Нийслэлийн засаг даргын харьяаны Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналт, онцгой байдал гээд анхаарах ёстой байгууллагууд анхаарал хандуулах шаардлагатай байгааг бид энэ удаад онцоллоо.

Дараагийн цувралаар бид М.Билэгтийн хамаарал бүхий Дөрөвдүгээр эмнэлэг гэх ХХК хэрвээ ажиллаж эхэлбэл ойр орчмын айлуудад ямар сөрөг нөлөө үзүүлэх талаар болон бусад мэдээллийг хүргэх болно.

А.Баярмаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.